ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ийм “шударга” байлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-07

УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас 950 саяас эхлээд 1.4 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг компаниар дамжуулж авсан нь илрээд байгаа билээ. Эхнээсээ хариуцлага ярьж, зарим нь сайдынхаа албыг өгч байна.  Хамгийн их буюу 1.4 тэрбумын зээл авсан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гэхэд “Би энэ салбарын ажлыг аваад, гацсан ажлуудыг зоригтой хийхийн төлөө зүтгэж байна. Сайн, муу хэлүүлэхээс айх юм алга” хэмээн ярьж байсан удаатай. Гэвч сайн, муу хэлүүлэхээс айхгүй ажиллахын оронд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс өөртөө авчихаад сууж байжээ.  950 сая төгрөг зээлчихсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэхэд “Хэдий болтол намын ард нуугдаж, муу бүхнийг хаацайлах юм бэ” хэмээн ярьж байсан удаатай. Харамсалтай нь өөрөө намынхаа ард нуугдаж, муу муухайгаа нууцаллаа. Нэгэнт асуудал босч ирэхээр хамгийн шударга хүн болох гэж оролдов. Энэ мэтээр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд хэрхэн шударга ёс ярьж, төсөв мөнгөн хүрэлцэхгүй байгаа талаар шогширч байсныг эргэж сануулья.

Үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих ёстой гэж ярьж байсан гишүүн үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас 950 сая төгрөг зээлжээ 
Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход төсөв хүрэлцэхгүй гэж ярьж байсан гишүүний аавын компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ.
ЖДҮХС-гаас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан.
ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.
УИХ-ын гишүүн А.Сүхбат ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.
Х.Болорчулуун 2016.08.26-ны чуулганы хуралдааны үеэр “Монгол улсын ард иргэдийн 80, 90 хувь нь өр зээлтэй байна. Компаниуд шат дараалан дампуурч байна.  Монгол Улс дөрвөн их наядын төсвийн алдагдал хүлээх гэж байна.  Энэ бол төсвийн тэн хагастай тэнцэхээр маш том тоо. Огцом өсөлттэй төсвийн алдагдал бий болж байна. 2017 оноос гурван миллард долларын өр зээл төлж эхэлнэ. Энийг яаж төлөхөөр тооцоолж байна вэ гэдгийг ерөнхий сайдаас асуумаар байна.  Ерөнхий сайдын хувьд хэмнэх танах зүйлийг их ярьж байна. Зарим зүйлүүд дээр хэмнэж танахыг зөвшөөрнө, харин боломжит орлогоо олох дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улсын хувьд газрын баялаг, байгалийн баялаг ихтэй. Гэтэл энэ баялагтаа эзэн болж чадахгүй байна” хэмээн ярьж байсан. ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан.