ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Батзоригийг 86.8 хувийн саналаар авч үлдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-07

УИХ-ын чуулганаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Хуралдаанд  оролцсон гишүүдийн 86.8 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “УИХ-ын баталсан хуулийн дагуу яваад ийм болчихлоо гэж хэлж байна. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын яриа зөрж байна. Улсын Ерөнхий прокурорт бүх эрх мэдлийг хангалттай өгчихсөн гэж хэлж байна. Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хууль зүйн яам бүгдийг гацаагаад байна гэх юм. Асуудлыг бие бие рүүгээ чихсээр байх уу. Үүнийгээ засъя л даа. Мөн гишүүдийн яриад байгаа өмнөх том хэргүүд одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үнэн. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг заавал хүн барих тухай асуудал оруулж ирэхийг таны ажил гэж бид дүгнэхгүй. Гол нь яригдсаар байгаа томоохон хэргүүдийн үнэн, худал эсэх асуудлыг нэг талд нь гаргамаар байна. 60 тэрбумын хэрэг хоёр жил, таван сар боллоо. Ямар хэргүүд нь ийм хурдан, ямар нь удаашралтай байгаад байдаг юм бэ” гэж шүүмжлэв.