ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бүлгийн даргад Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нар дэвшиж магадгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-14

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргаас нь өчигдөр олонхийн саналаар огцруулсан билээ. Тэгвэл хэн түүний орыг залгах вэ гэдэг асуудал МАН дотор яригдаж эхэллээ.  Тухайлбал, МАН-ын бүлгээс даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж байна. Тэднийг зарим гишүүд нь эсэргүүцэж, туршлагагүй хэмээн шүүмжилсэн бол нөгөө хэсэг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн аж. Бүлгийн даргыг томилох эсэхийг энэ долоо хоногт шийдэх юм байна.