ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Энхбаяр: Бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-14

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Прокуророос хүсэлт оруулж ирвэл бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. Анх удаа хувьцаа эзэмшдэг компани минь ийм асуудалд орлоо. Миний хувьцаа эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулалттай компани байдаг. 15 жил үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын санхүүгийн шилдэг байгууллагаар шалгарсан. Арилжааны банкнаас авч чаддаггүй мянга, мянган бичил бизнес эрхлэгчдэд зээл олгосон. Миний хувьд эргэлзэж байна. ЖДҮХС-гийн асуудалд яагаад ийм хурдан ажиллаад байна. Олон жил бугшсан асуудалд яагаад чимээгүй, шалгахгүй байна вэ. ЖДҮХС-гийг дэмжих зээл бол үйлдвэрлэлийг дэмжих төсөл. Энхбаяр гэдэг хүн аваад банк бусад өгөөд мөнгө хүүлдэг гэсэн ойлголт төрүүлчихлээ. Би хулгай хийгээгүй, худлаа яриагүй, хууль зөрчөөгүй” гэсэн тайлбарыг өгөв.