ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэнг томилох эсэхийг өнөөдөр шийднэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-15

МАН-ын бүлгийн даргаар  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлэхээр Удирдах зөвлөлөөс өчигдөр шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэх юм.  Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр  13:00 цагт  болохоор товлогджээ. Тэрбээр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,  Өвөрхангай аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан юм.