ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-15

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн МАН-ын бүлгийн даргаар 100 хувь дэмжлээ. Тэрбээр “Бүлгийн гишүүд намайг бүлгийн даргаар сонголоо. Улс төрийн амаргүй цаг үед бүлгийн даргын ажлыг хүлээн авч байна. Би цаашид гурван чиглэлд гол анхаарч ажиллана. МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 65 суудал авч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд бүлгийн үүрэг хамгийн чухал. Энэ асуудалд бүлгийн даргын хувьд онцгой анхаарна. Мөн бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байна. Бүлгийн гишүүдийн эв нэгдлийн асуудал бий. Энэ чиглэлд шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд мөн анхаарч ажиллана. Хоорондоо ярилцах, хэлэлцэх , шүүмжлэх олон асуудал бий. Энэ талаар хурлын үеэр бүлгийн гишүүд ч хэлж байна. Бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллана” гэсэн юм.