ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоригийг хүлээж авсангүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ. Хуралд оролцсон гишүүдийн 80 хувь хоригийг дэмжсэнгүй.

Хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Төрийн тэргүүний зүгээс ирэх оны төсөвт яагаад хориг тавих болсон талаар тайлбар өглөө. Тэрбээр “Гишүүний мөнгө, концесс, гаалийн шинэчлэлийн мөнгийг хамаад 500 орчим тэрбум төгрөг гарах юм байна. Засгийн газар төсвөө татаж авах юм бол, 500 тэрбум төгрөгийн зориулалтыг өөрчилж болно. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг Ерөнхий сайд дэмжиж байсан учраас хориг тавьсан” гэж тайлбарласан юм.

Тус байнгын хорооны дарга Ш.РаднаасэдЗасгийн газар ч үгүй, төсөв ч үгүй улс төрийн хүнд үед төсвийн хориг ороод ирлээ. Хүнд нөхцөл байдалд орсныг хэлэх ёстой” гэв.

УИХ-ын гишүүн С.ЭрдэнэХориг нэг талаасаа үндэслэлтэй гэж харж байна. Ирэх оны төсөв бол 2020 оны сонгуульд чиглэсэн тооцоо судалгаа муутай болсон. Өнгөрсөн жилүүдийн төсвийн алдагдлыг нийлүүлээд тооцоход долоон  их наяд төгрөгийн өрийг хойч үедээ үлдээж байна. Энэ нь Монгол Улсын бүтэн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Шатахууны үнэ тэнгэрт хадлаа, цалин тэтгэврийг нэмлээ гээд ханшийн өсөлтөд дарамтлуулна. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөн дээр маргалддаг ч өөрсдөө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулж хэдэн тэрбум төгрөгийн хүүгүй зээл авч байгаагаас ичих хэрэгтэй” гэсэн зүйлийг хэлж, шүүмжиллээ.