ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-02

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Засгийн газар болон танхимынхаа эсрэг огцруулах бичигт гарын үсэг  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх бичгийг Ерөнхий сайд гаргасан. Ерөнхийлөгчид зөвшилцөх бичгийг өнөөдөр хүргүүлж байна. Чөлөөлөх бичиг ирснээр УИХ-аар хоёр сайдын асуудлыг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдлээ.