ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын даргыг огцор гэж, гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-05

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшсэн Ч.Улааны томилгоог  хэлэлцэх юм. Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэгвэл танхимын өмнө эсэргүүцэл зарлаж, М.Энхболд “УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй, огцор” гэсэн бичгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд барьж, чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж байна. Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.