ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Бүгдээрээ бүрэн эрхээсээ татгалзаад, хуулийн байгууллагаар шалгуулъя

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.  ХААХҮ-ийн сайдыг томилох асуудал гацсан учраас дараагийн асуудлыг хэлэлцэхээр боллоо.  Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан горимын саналаа хэлж, бүрэн эрхээсээ татгалзахыг уриаллаа.

Тэрбээр   “УИХ-ыг тараахаас өмнө цөмөөрөө бүрэн эрхээсээ татгалзаад, хууль, хяналтын байгууллагад ажиллах эрхийг нь өгье. Шударга ёс эндээс эхэлнэ гэвэл бүгдээрээ халдашгүй эрхээсээ татгалзая.  Энэ дөрвөн гишүүн ч гэсэн зөвшөөрч байгаа биз дээ. Л.Оюун-Эрдэнэ ээ, Т.Аюурсайхан аа.  Өнөөдөр бүгдээрээ гарын үсгээ зуръя. Чадна биз дээ, айхгүй юу” хэмээн хэллээ.