ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: “Стандарт” банкны өр нэмэгдэж байгаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-06

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Эрдэнэт”-ийн 49 хувь, “Стандарт” банкны өрийн асуудлаар тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Ажлын хэсэг холбогдох газруудаас хэрэгтэй мэдээллүүдийг авч байгаа. Шаардлагатай мэдээллүүдийг ажлын хэсгээс авч болно.

“Стандарт” банктай байгуулсан гэрээ ёсоор хүүгийн төлбөр нэмэгдэж байгаа.  Тийм учраас бид холбогдох талуудтай гэрээ, хэлцэл хийж, төлбөрийн дүнг бууруулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ.