УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ. Тодруулбал, өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд хуралдах юм байна.
Харин УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан "Жанжин Д.Сүхбаатар" танхимд хуралдахаар болжээ.
Өнөөдөр хуралдах ажлын хэсгийн хуралдааны жагсаалтыг хүргэе
- Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуульд заасан дүрэм, журмуудыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;\
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Г" танхимд;
- Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.