ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд энэ сарын 12-16-ны өдрүүдэд Япон улсад айлчилна 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-16-ны өдрүүдэд Япон улсад айлчлах тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ. Засгийн газрын тэргүүн он гарсаар БНСУ, БНХАУ, АНУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ.  Япон улсад хийх айчлалаар Ерөнхий сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бататгах, нийгэм эдийн засгийн харилцаагаа сайжруулахад чиглэсэн гэрээ хэлэлцээрт гарын үзэг зурах аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчлах үеэр Японы Гадаад хэргийн сайд Т.Коно Японы Засгийн газар Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Мастер төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэснийг дуулгасан билээ.  Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, 2016 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.