ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг удирдахгүй

O.Admin
2018-12-13

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцорч, ажлаа өгөхийг шаардаж нэр бүхий 38 гишүүн албан шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Их хурлын дарга М.Энхболд мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн шаардлагыг хэлэлцэж, тодорхой дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Уг байнгын хороог хуралдаж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл миний бие УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй. Энэ хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулган удирдах болно. 

Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байсан. Энэ удаагийн шаардлагад гарын үсэг зурсан 38 гишүүнээс 34 нь манай намаас сонгогдсон байна. Би УИХ-ын даргаар хуулийн дагуу сонгогдсон. Тиймээс хуулийн дагуу огцрох болно. Миний хувьд Монгол Улсын хууль, дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл хийж байгаагүй” гэлээ.

Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдааныг Л.Энх-Амгалан гишүүн даргалахаар болсон ч одоохондоо ирц бүрдээгүй байна.