ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Өвөрхангай аймагт ажиллаж байна

O.Admin
2018-05-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ амралтын өдрүүдээр буюу 23, 24-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр 19:00 цагаас Арвайхээр сумын иргэдтэй аймгийн Хөгжимт драмын театрт уулзалт хийх бол маргааш 13:00 цагаас Хархорин сумын иргэдтэй тус сумын соёлын төвд уулзах юм. Үүгээр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын есөн дүүрэг, 21 аймгаар тойрч иргэдтэйгээ хийж буй энэ удаагийн уулзалт өндөрлөж байгаа билээ.