ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг хуралдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-09

МАН-ын бүлэг яг одоо хуралдахаар гишүүддээ зах тараажээ. Бүлгийн хуралдаанаар прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал оруулсан гишүүдийнхээ асуудлаар саналаа нэгтгэх юм байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлээд байгаа юм.