ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын даргаасаа уучлалт гуйв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-11

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан урд шөнийн 00:10 минутад дууслаа.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдоос Л.Оюун-Эрдэнэ гишүүн уучлалт гуйв. Тэрбээр жагсаалын үеэр УИХ-ын даргын өрөөнд ёс зүйгүй авирласандаа уучлалт гуйж байна” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд,  Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг  жагсаалын үеэр 200 цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж  гүтгэсэндээ уучлалт хүслээ. Зөрүүлээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Богд" банктай холбоотой асуудлаар батлагдаагүй мэдээлэл хэлсэндээ Л.Болд гишүүнээс уучлалт гуйснаар байнгын хорооны хуралдаан дуусав.