ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Б.Наранхүү тойргийнхоо ахмадуудад 50 кг гурил бэлэглэнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-13

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн ахмадуудад зориулж бэлэг өгч байгаа ажээ. Түүний бэлгийг ачсан 9 ачааны машин Мандалговьд очсон талаар аймгийн албан ёсны сайтад мэдээлж, зургийг нь оруулжээ.

Тэрбээр 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүмүүст бэлэг өгөх юм байна. Бэлэгт 25 кг-ын хоёр уут гурил, цаг тооны бичиг багтсан гэнэ.  Дундговь аймгийн хэмжээнд 5311 ахмадад энэхүү бэлэг очих аж.