ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогтыг цагдан хориж магадгүй

O.Admin
2019-01-15

Сангийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан гадуур шалгаж байгаа.

Харин мөрдөн байцаалтын явцад оффшор, Оюутолгойн асуудлаар шинэ үйлдлүүд илэрсэн гэнэ. Тиймээс АТГ-аас зайлшгүй хорьж шалгах шаардлагатай хэмээн цагдан хорих хүсэлтээ хүргүүлжээ.