ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ: Т.Аюурсайхан гэж шударга царайлсан увайгүй новшийг яах вэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-18

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сайдын ажлаа өгснөөс хойш нэлээд бачууралтай байгаа. МАН-ын гишүүд хоёр тал болон хуваагдаж, нэг нэгнийхээ булхай луйварыг хангалттай илчилж, "шүгэл үлээж" эхэлсэн. Түүний нэг нь тэр. Тэрбээр оны өмнөхөн хамгийн шударга дүртэй Т.Аюурсайхан гишүүн Булганд хууль бусаар алт ухаж байгаа хэмээн мэдэгдсэн.

Хариуд нь Т.Аюурсайхан "Би хэзээ ч алт ухаж байгаагүй, цаашдаа ч ухахгүй" хэмээн мэдээлэл хийж байлаа. Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ гишүүн дахин хариу барьжээ. Тэрбээр твиттер хуудсандаа "Өнөөдөр Т.Аюурсайхан гишүүнийг гүтгэсэн хэргээр цагдаад дуудагдлаа. Булганд алт ухаж байгаа миний дүүг гуйчихаад, одоо би дүүгүй гэж цагдаад өгч байна. Ямар эрх ашиг байгаа болоод надаас дүү гэж гуйсан юм бол. Шударга царайлсан увайгүй новшнуудыг яах вэ" хэмээн бачуурчээ. 

Түүний жиргэж байгаагаар бол Т.Аюурсайхан гишүүн дууг минь бодоорой гэж гуйчихаад, одоо шударга царайлж, дүүгүй хэмээн цагдаад өгсөн бололтой.