ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж зангиагаа засаж, гутлаа тослоод АТГ руу “явлаа”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-21

АТГ-аас гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудлаар дуудаж, мэдүүлэг авахаар болжээ.  Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн жиргэсэн юм.