ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УЛС ТӨРИЙН АЛЛАГА №2

Г.ЖАМЬЯН
2019-03-26

(С.Зоригийн аллагыг Ц.Элбэгдорж захиалж, Э.Бат-Үүл “намхан” найзтайгаа гүйцэтгэж, төөрөлдүүлэх зорилгоор “хайрт” Б.Булганаа амьд үлдээн, Б.Хурц хүн хулгайлж, олон хүнийг баривчилж, тамлан хөнөөснийг М.Энхболд, С.Баяр нар хуйвалдан дарж байгаа гэдэг юм)

Магадгүй, Монголд болсон улс төрийн аллага, учир битүүлэг үхлүүдийг та хэзээ нэг цагт дэлгэн тавиарай гээд бурхан тэнгэр надад өдий чинээний нас буян хайрлаад ч байгаа юм бил үү. Яагаад гэвэл би жараад жил цагдаа хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байхдаа эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг аятай сайхан хэрнээ, адармаатай замыг сонгож, унаж ч үзсэн, босч ч үзсэн хүн. 1980-1990-ээд оны үеэс эхэлсэн улс төрийн аллага, учир битүүлэг үхлүүдийн мөрөөр, тухайлбал Д.Төмөр-Очир, С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, М.Чимидцэрэн, О.Жаргалсайхан, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш, Б.Дангаасүрэн, Ж.Наранцацралт... нарын эх оронч хөвгүүдийнхээ үхлийн шалтгааныг хайн их ч явж. Их ч баримт материал цуглуулж. Энэ бүхнээ эмхтгэн “Монгол дахь улс төрийн аллагууд” номоо бичиж дуусгаад, өөр нэгэн хэл дээр орчуулуулан хадуулж гадаад найздаа хэвлүүлэхээр явуулчихсан байгаа. “Улс төрийн аллага”-ын №1 нь Д.Төмөр-Очир агсныг хөнөөсөн аллага юм. №2 нь С.Зоригийг алсан захиалгат улс төрийн аллага юм. “Улс төрийн аллага-№2” буюу С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага бол их дээрээс захиалсан, зохион байгуулсан аллага учраас, тэр хүмүүс нь өнөө хүртэл төр засгийн толгой талд өндөр дээд эрх мэдэлтэй байгаа учраас 20 жил илрэлгүй явж ирсэн юм. Ээлжилж төр барьсан хэсэг бүлэг хүн энэ аймшигт хэргийг илрүүлэх сонирхолгүйн дээр сонгууль болгоны өмнө талийгаачийн нэрээр том шоу хийж заншсан билээ.

Энэ хүмүүс 2016, 2017 онуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ээлжит шоу, эмгэнэлт жүжгээ найруулан тоглоод дууссан. Энэ удаагийн жүжгийг найруулагчид “С.Зоригийн аллага бол улс төрийн зорилгогүй, ахуйн хүрээний аллага шүү. Бидэнд хамаагүй” гэсэн сэдвийг гол болгосон. Гол “найруулагч” Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурц нар дэндүү өрөвдөлтэй, хэнд ч итгэл төрүүлэхээргүйгээр найруулсныг Монголын ард түмэн үзээд нулимж байна. “Захиалгатай аллага” гэснээ захиалагч нь байхгүй, нэр нь ч ил гардаггүй, ганц амьд гэрч нь шүүх хуралд оролцдоггүй, цагаан малгайгаа орхиод санд мэнд зугтаасан хүн нь сураггүй, хүнийг мөчилж алаад шоронд сууж байгаа рецедив гэмт хэрэгтний амаар босгож ирсэн, хохирогчдын төлөөлөл шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оролцуулаагүй ард түмнээсээ нуусан ийм шүүх хурал байдаг юм уу. Монголын тагнуул, цагдаа, шүүх прокурорын байгууллага дэндүү ялзарчээ гэж шуугиж байв. Жинхэнэ захиалагч, алуурчид нь хэн юм. Тэд эцсийн бохир аргаа хууль хүчнийхэнд тулгав уу, тэд амь гарахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон уу гэсэн олон асуулт нийгэм даяар тэнүүчилж явлаа. Миний бие, ард түмнийхээ 20 жил ханцуй дотроо шивнэсэн зүйл, мөн энэ хугацаанд өөрийнхөө бичиж тэмдэглэж авсан материалдаа тулгуурлан “Улстөрийн аллага-2”-оо бичсэн юм.  Номд орсон материалаа хураангуйлан ард түмэндээ хүргэхээр шийдлээ.   Эрх мэдэлтнүүд, их мөнгөтнүүд захиалгаар хэнийг ч гүтгэж, хэнийг ч золигт гаргахад бэлэн болсон учраас аргагүй бичихэд хүргэв. Намайг хүртэл О.Содбилэгийн захиалгаар бичиж байгаа гэнэ. Би тэр залуутай утсаар ярьж үзээгүй, ойрхон  зөрж ч  үзээгүй хүн шүү дээ. Иймээс үзэг цаас угсарсан минь энэ.  

С.ЗОРИГ ЯМАР НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙВ?

Тэрээр сүүлийн үед барууныг дэмжигч хэсэг бүлэг хүмүүсийн дунд гадуурхагдан амьдарч байсан юм. Түүнийг нам холбооных нь хэсэг бүлэг хүн “Оросыг дагагч” хэмээн цоллож, нэр хүндийг нь муутгах бүхий л аргаа хэрэглэн янз бүрээр гүтгэн доромжилж байсан баримтууд бий. Шударга нөхдийнх нь дурдатгалд ч олон удаа бичигдсэн. Ганцхан баримт авахад С.Зоригийг “Төрийн ордны цонхоор морь харсан” гэсэн нэр хаяггүй цуу тарааж билээ. Шүүх хуралд гэрчээр оролцсон, С.Зориг агсны дотны анд, хамтран зүтгэгч Г.Чулуунбат “Талийгаач С.Зориг нас барахаасаа өмнө их бодлогоширонгуй, маш их дарамтанд байсан гэдэг нь мэдэгддэг байсан. С.Зориг Ардчилсан намын Ерөнхий зөвлөлийн гишүүн байсан ч зөвлөлийн тодорхой хэдэн хүмүүстэй санал нийлдэггүй эсэргүүцдэг байсан. Амьд байхад нь заналхийлэл их ирдэг байсныг ээж нь хүртэл хэлж байсан” гэж бичсэн байгаа. С.Зоригийг амьд ахуйд нь, ийм нөхцөлд, байнгын заналхийлэл доор байлгасан хүмүүс өнөөдөр анд нөхөд нь болчихсон “Энэ хэрэг үнэн мөнөөр илрээсэй хэмээн үргэлж залбирч байдаг” хэмээн жүжиглээд явж байгаа.

С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ ЗАХИАЛАГЧ НЬ Ц.ЭЛБЭГДОРЖ БАЙЖ БОЛОХ ҮНДЭСЛЭЛҮҮД

  • 1998 оны сүүлчээр өөрийн намынхан нь МАХН-ынхантай нийлээд Ерөнхий сайдаас нь огцруулчихсан. Элбэгдорж маань яг өнөөдрийнх шигээ уур омог нь буцалж явсан үе. Би “яг өнөөдрийнх шигээ” гэдгийг жаахан тодруулъя. Өнөөдөр Ц.Элбэгдорж гэдэг хүн олон түмэнд тараа таниулчихсан. Нэг үгээр хэлбэл  Ерөнхийлөгч болохын тулд шударга ёсыг амлаад жирийлгэж байсан Элбэгээ биш болсон. Тиймээс Ерөнхийлөгчийг хугацаанаас нь нэг өдрийн өмнө ч болов огцруулах юмсан гэдэг давалгаа үүсээд байлаа. УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ц.Элбэгдоржийн шалгагдвал зохих дөч орчим баримтыг түүвэрлэж аваад арван хэдийг нь дэлгэн тавьж яаралтай огцруулах саналыг УИХ-д тавьж байсан. Найз М.Энхболд нь нүцгэн цээжээрээ хамгаалаад өнгөрсөн. Гэвч ард түмний хилэнт эсэргүүцлийг мохоож чадахгүй биз. Тухайн үед найз Да.Ганболдыгоо Ерөнхий сайд болгохоор долоон удаа зүтгүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаасан. Тэгээд Ерөнхий сайдад яах аргагүй нэр дэвших хүн С.Зориг болсон юм. С.Зоригийг бол Ерөнхийлөгч Н.Багабанди дэмжинэ гэдгээ С.Баяраар дамжуулаад амлачихсан. Маргааш Ерөнхийлөгч дэмжвэл С.Зориг маань Ерөнхий сайд болоод төрийн тусгай хамгаалалтад орчихно. Иймээс өрсөлдөгчийгөө өнөө орой л цааш нь харуулах хэрэгтэй болсон.
  • С.Зориг нэгэнт Ерөнхий сайд болчихвол цаашдаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэхчлэн төрийн гурван өндөрлөгөөс буух магадлал тун бага. Магадгүй, Ц.Элбэгдоржийн энэ 20 жилд туулсан өндөр дээд албан тушаалуудыг С.Зориг туулах ч байсан байж болох юм. Нэг үгээр хэлбэл Ц.Элбэгдоржийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гарч ирэх байлаа. 
  • С.Зориг Ерөнхий сайд болчихвол тухайн үеийн ноцтой асуудлууд “Эрдэнэт”, Эгийн голын усан цахилгаан станц... гэх мэтийг шударгаар шийдэж хэсэг бүлэг хүмүүсийн голыг харлуулах байсан байж болох юм. 
  • Ц.Элбэгдорж ер нь л бүтэлгүй хүн байсан байна. Гадаадын нууц албадын гар хөл болсон хүн байсныг сүүлийн үеийн баримтууд гэрчлэх болсон. АНУ-ын иргэн, “эдийн засгийн алуурчин”, ялтан Ж.Капла-д Монголын олон хууль тогтоомжийг зөрчин уучлал үзүүлээд, татварын 35 тэрбум төгрөгөө ч авалгүй явуулж байсан, Ерөнхийлөгчийн Тамгын газартаа тагнуул орогнуулж байж баригдахаараа уг хүнд арван хэдэн жилийн ял оноосон хэрнээ, Ц.Элбэгдорж, П.Цагаан, М.Батчимэг нар хал зэмгүй өнгөрсөн. 
  • Ц.Элбэгдоржийн гэмт үйлдэл зөвхөн үүгээр зогсохгүй, түрүү улсын нууц задруулан, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц хэрэг үйлдсэнээ аргалж ял шийтгэлгүй үлдсэн.  
  • Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх хугацаанд, С.Зоригийг алагдах үед төрийн толгойд байсан баг дахиад гарч ирсэн. Ард түмэн, одоо л эд С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж байтал, бүр болиод 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг золиосолж, өөрсдөө “улстөрийн аллага”-аас сугарч үлддэг байгаа. Өнөөх , “С.Зоригийг М.Энхсайхан алсан” гээд телевизээр хашгирч байсан “боевик” Билэгт , хүчний бараг бүх байгууллагыг удирдсан. Одоо юу бодож сууна?!
  • Ц.Элбэгдорж сайндаа ч биш, Б.Хурцыгаа Германы шоронгоос суллуулахын тулд А.Меркельд амласан амлалтаа биелүүлэхийн тулд Монголын хөрөнгө мөнгийг үл хайрлан АСЕМ-ыг зохион байгуулж, дундаас нь мафийн бүлэглэлийнхэнтэйгээ хэдэн зуун тэрбум төгрөг хувааж завшсан. Энэ хэргийг толгойлогч нь Ц.Элбэгдорж. Худал тайлбар хийгээд л явж байгаа.
  •  С.Зоригийг маргаашийн дотор устгахгүй бол төрийн өндөрлөг рүү авирах бүх зам нь хаагдаж, магадгүй гудамжинд лааз өшиглөхийг ч байг гэх газаргүй. Тиймээс С.Зоригийг дав даруй устгаж чадах хэн байх билээ?!

КАЗИНОГИЙН ХЭРГЭЭР ШОРОНД ХОРИГДОЖ БАЙСАН Д.ЭНХБААТАР ШҮҮ ДЭЭ

Ардчилсан хувьсгалд эхнээс нь оролцсон, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын баруун гарын найз. С.Зоригийг алагдах өдөр Д.Энхбаатар хойд  чиглэлд ажлаар явсан чинь тэр дороо эргээд ирсэн байдаг юм. С.Зоригийн аллагын хавтаст хэрэгт Д.Энхбаатарын өчиг мэдүүлгүүд зөндөө байсан гэдэг. Сүүлд эд устгасан байхыг байг гэх газаргүй. Тухайн үед хавтаст хэргийг цагдаагийн хоёр ахмад зүтгэлтэн генералд уншуулсан гэдэг юм. Тэр хоёр генерал хавтаст хэргийг тус тусдаа уншаад Улсын ерөнхий прокурорт дүгнэлт бичсэнийг сайн мэдэх прокурор одоо амьд сэрүүн байгаа. Харин уг дүгнэлт одоо хавтаст хэрэгт байдаг уу, устгагдсан уу гэдгийг хэн мэдэх билээ. Хоёр генералын дүгнэлтэд яв цав нийлсэн нэг зүйл бол “С.Зоригийн хэрэгт зайлшгүй шалгагдах хүмүүс бол Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Энхбаатар гурав” гэж дүгнэсэн явдал юм. Уншигч та нэг зүйлийг сэтгэлдээ хадаарай! (Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болонгуутаа Э.Бат-Үүлд улсын баатар цол, Д.Энхбаатарт генерал цол яаран олгосныг, сүүлд ТЕГ-ын дарга Б.Хурцад бригадын генералыг алгасан хошууч генерал цол, Сүхбаатарын одон нууцаар олгосныг!)

АЛЛАГЫН ҮЕД ДЭРГЭД НЬ БАЙСАН ЦОРЫН ГАНЦ АМЬД ГЭРЧ БОЛ Б.БУЛГАН.

Ханиа аймшигтайгаар алуулсан эмэгтэй хүн. Энэ 20 жилийн дотор Б.Булган “Ханийг минь алсан алуурчныг илрүүлж арга хэмжээ ав. Хохирогчийн хувьд зовж элж байна” гээд явж байхыг та нар харсан уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ханийнхаа амийг нэхэж ганц үг ганхийхийг та нар сонссон уу? Бараг л үгүй байх даа. Тийм чин журмын хань байдаг юм уу?! Та нэг л зүйлийг анхааралдаа аваарай. Олон улсын эрүүгийн ертөнцөд, эхнэрийнх нь дэргэд ханийг нь аймшигтай хөнөөгөөд, хайртай хүнийг нь амьд үлдээж байсан аллага байдаггүй юм гэнэ лээ. Тэр дундаа С.Зоригийг алсан гэж байгаа, таксины жолоочийг мөчилж алаад багаажиндаа хийчихээд давхиж байсан Ц.Амгаланбаатар бол Булганыг амьд үлдээнэ гэж үү. Яавч үгүй. Тэгвэл Булганыг амьд гэрч болгон үлдээж чадах хүн бол яах аргагүй Э.Бат-Үүл. Э.Бат-Үүл хайртай хүнээ алж чадаагүй. Нөгөөтэйгүүр Булганыг амьд байлгаж олон түмнийг төөрөгдүүлэх нь ашигтай байсан. Ингээд л хоёр хурууг нь ард нь холбосон болж орхиод явцгаасан шүү дээ. Б.Булган үүргээ сайн биелүүлсэн. С.Зоригийг алсан хүний ам зураг гэж өндөр хүүхэн, намхан эрэгтэй хоёрын зураг зуруулж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр цацсан. Алуурчид өөрсдийгөө Батаа, Оюунаа гэж дуудаж байсан гээд Монголын Батаа, Оюунаа болгоныг сэжиглэхэд, шалгахад хүргэсэн. “Дараагийнх нь Бат-Үүл шүү” гэж хэлсэн хэмээн тараасан. Тэгсэн чинь энэ 20 жилийн хугацаанд Бат-Үүл хамгийн өндөр суудлуудыг зайдалж, алуулах нь бүү хэл алдаршаад явж байгаа. Булган ч 20 жил эрх чөлөөтэй, дур зоргоороо явлаа. Тагнуул, хуулийнхан “яаж зүгээр байхав” гэж хэдэн сар хорьсон дүр эсгээд сулласан. Бүр, ялгүй болгож цайруулсан. Шүүх хуралд ч барааг нь харуулсангүй. “Янз бүрийн асуулт гарна, Булган эргэж будилж магадгүй гэж бодоо биз. Хамгийн наад зах нь төөрөлдүүлсэн ам зургийг нь асуух болно шүү дээ. Булганы ам зурагаар бол өндөр хүүхэн, намхан эрэгтэй хоёр байдаг. Тэгвэл өнөөдөр алуурчид гээд яллагдагчийн ширээнд сууж байгаа хүмүүс нь өндөр эрэгтэй, намхан хүүхэн байдаг, юу гэх юм?!  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Б.Булгантай нүүрэлдүүлсэн гэж байгаа. Алуурчид эд биш гэж хэлсээр байтал тэр гурвыг ялласан. Булган сүүлд энэ тухай захиандаа маш тодорхой бичсэн. Гол нь С.Зоригийн аллагыг илрүүлсэн шүүх хурал л юм бол энэ хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган гэрчээр юм уу, сэжигтэн, яллагдагчаар ч юм уу зайлшгүй оролцох байсан. Гэтэл оролцуулсангүй. Ийм шүүх хурал байдаг юм уу?  Үүнд л олон түмэн сэжиглээд эмзэглээд байгаа юм.

ИЛРҮҮЛЬЕ ГЭХЭЭСЭЭ ТӨӨРӨГДҮҮЛЭХ ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ХҮН БОЛ ЯАХ АРГАГҮЙ ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АСАН ГЕНЕРАЛ Б.ХУРЦ.

Ц.Элбэгдоржийн баруун гарын анд. Эд Б.Хурцыг гадаадад тагнуулын албанд бэлтгээд, өндөр албан тушаалуудад томилж, генерал болтол нь явуулж байгаа гэдгийг манайхан мэднэ дээ. Аймшигт аллага болсон мөчөөс эхлээд л тагнуулынхан ул мөрийг баллаж, төөрөгдүүлэх ямар аймшигтай ажиллагаа явагдав. Энэ 20 жилийн хугацаанд ТЕГ, Цагдаагийн нэрээр хэчнээн хүнийг мөрдөн шалгаж, баривчлан хорьж, тамлан зовоож, тарчлаан алав даа. Сэтгэлдээ таалагдаагүй бүхнийг “Зоригийг алсан” нэрийн дор баривчилж, хулгайлж ирж байсан. АНУ-аас “Ард” Батсүхийг, Францаас Дамирангийн Энхбатыг, Дарханаас гэр бүлийн хоёр С.Далхсүрэн, И. Даваа нарыг... гэхчлэн асар олон хүнийг баривчлан ирж тамлан зовоосноос лав л Д.Энхбат, С.Далхсүрэн нар тамлал даалгүй таалал төгссөн. Одоогоос хэдэн жилийн өмнө Ж.Хүрэлбаатар гэж хүн “С.Зоригийг хэн хөнөөсөн бэ” номдоо: Зоригийг алагдсанаас хойш энэ хэргийн гэрч болохоор 15 хүн алагдсан буюу учир битүүлэг нас барсан гэж бичиж байж билээ. Одоо лав л хорь, гуч болоо байлгүй дээ. Дарханаас баривчилж ирсэн С.Далхсүрэн, И.Даваа хоёрыг мөн ч аймшигтай тамласан даа. С.Далхсүрэнг хөдөө аваачиж хэвтүүлээд “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэснээ хэдэн буу үзүүлж “Үүний алинаар нь буудуулмаар байна” гэж тавлаад толгой дээгүүр нь буудаж байсан гэдэг юм. С.Далхсүрэн тамлал даалгүй нас барж, эхнэр И.Даваа нь шоронд өлсгөлөн зарлаж байгаад суллагдсан. Одоо амьд сэрүүн байгаа. Далхжавынхны энэ эмгэнэлт хувь заяаг би “Содон хүмүүс” номынхоо нэгдүгээр дэвтэрт тодорхой бичсэн учир товчилъё. 

С.Зоригийг алсан хэргээр Б.Хурц тэргүүтэй хэсэг хүн Францаас Бельги, Германыг дамжуулан Дамирангийн Энхбат гэж залууг хулгайлж ирэн, тамлан зовоож хөнөөж билээ. Энэ бол олон улсын хэмжээнд хүн хулгайлсан аймшигтай хэрэг байлаа. Д.Энхбатыг хулгайлах ажиллагаанд Монголын тагнуул, цагдаа, дипломат алба, МИАТ гэсэн дөрвөн байгууллагын хүн хүч, техник хэрэгслэлийг нэг дор төвлөрүүлсэн байдаг. Ард нь ингэж чадах том эрх мэдэлтэн, их хүч байгаа нь харагдаж байгаа биз. Д.Энхбат нас барахаасаа өмнөхөн өмгөөлөгч Л.Санжаасүрэнгээсээ нэг зүйл гуйсан байдаг. “Миний хэлсэн, ярьсан үнэн үгийг олон түмэнд мэдээлж өгөөч” гээд уйлж байсан гэдэг юм. Л.Санжаасүрэн тэр бичлэгийг телевизээр цацсанаас болж өөрөө шийтгэгдэн хоригдож байсан билээ. Иргэн Д.Энхбатыг яаж тамлан үхэлд хүргэсэн талаар хамгийн сайн мэдэх хүн бол Монголын нэрт өмгөөлөгч, хурандаа Л.Санжаасүрэн одоо амьд сэрүүн, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа. Уул нь шударга төр засагтай улс оронд бол уг хэрэгт холбогдолгүй хүнийг хулгайлаад, тамлан зовоогоод тэр нь нас барчихсан бол хулгайлагчдад хатуу хариуцлага тооцдог, зарим тохиолдолд цааз ял оногдуулсан байдаг юм. Манайд ч цааз ял байтугай улам л дэвшүүлээд байх юм шив дээ. Б.Хурцыг огцруулчихсан чинь М.Энхболд, Д.Эрдэнэбат  тэргүүтэй хань хамсаатнууд нь УИХ-ыг нууц хуралдуулж, хулгайн аргаар БНСУ-д Элчин сайдаар явуулахаар болсон. Олон улс дамжуулан хүн хулгайлсан хэрэг Ази, Европ төдийгүй олон улсын хэмжээнд цацагдсан. 2010 оны намар Б.Хурцыг Лондоны “Хитроу” нисэх онгоцны буудалд буухад нь баривчлан саатуулсан. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга байхдаа Англид албан айлчлалаар очоод баригдчихаж байгаа юм. Энэ мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан. Англиас Берлинд шилжүүлэн хорьсон. Тэгээд Францад хүргэх байсан байх. Олон улсын ноцтой хэрэг мандах торгон ирэн дээр ирээд байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань Европыг зорьж билээ. Германд очоод Хурцыгаа суллуулчихсан, нэг онгоцоор хөтлөлцөөд ирж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ингээд л Б.Хурцыгаа өндөр албан тушаал болгонд дэвшүүлж, шагналын дээдээр шагнаж ирсэн дээ. Ц.Элбэгдорж  Германы канцлер А.Меркельтэй ямар тохиролцоонд хүрч Хурцыг суллуулсан нь нууц.  Олон түмэн Ц.Элбэгдорж  Меркелийн өмнө “Европын холбоонд морь, нохой шиг зүтгэнэ. АСЕМ-ийн уулзалтыг Монголд хийнэ” гэхчлэн олон амлалт авч Хурцыгаа суллуулсан л гэдэг юм. Энэ талаар бол надад баримт байхгүй шүү. Б.Хурцыг суллуулсны дараахан А.Меркель авгай Монголд айлчилж, хүндэтгэн зочлуулаад буцсан. Ямар асуудлаар тохиролцож байсан нь бидэнд бол нууц шүү дээ. Ц.Элбэгдорж АСЕМ-аар өөрийгөө сурталчилж, хамсаатнаа төрийн мөнгөөр баяжуулсан.

Б.Хурц  албан тушаалаасаа бууж БНСУ-д элчин сайдаар томилогдох болохдоо УИХ дээр ёстой л даналзана билээ. “Миний ард Ц.Элбэгдорж, М.Энхболд нар байгаа” гэсэн байдлаар УИХ-ын гишүүдийг дарамталж доромжилж, улсын нууц задалж, эрээ цээрээ ч алдсан. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “оронд чинь алж чадна” гэсэн байна. Энэ хүн хэчнээн хүнийг ингэж алаа бол гэсэн бодол хэнд ч төрнө биз дээ. Ер нь Б.Хурцаар төрийн хамаг нууцаа задруулаад гадаадад Элчин сайд болгосон нь зөв үү!    

С.ЗОРИГИЙГ АЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЧИХВЭЛ ИЛРҮҮЛЧИХЭЭР ОЛОН ХҮН ТӨР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСНЫ ХОЁР НЬ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД, С.БАЯР НАР ЮМ.

 Энэ хэргийг илрүүлье гэсэн санаа бодол МАН-ын удирдлагууд, тэр дундаа Ерөнхий сайд асан, УИХ-ын даргын өндөр албыг одоо хашиж байгаа Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд асан Санжийн Баяр нарт төрөөгүй юм. Яагаад?

  • -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монголын төрийг эзэлсэн гэмт бүлэглэл” гэсэн 22 хүний зурагтай материал цацагдаж байсныг та нар лав үзсэн байх. Энэ хоёр бүлэглэлийн Ардчиллын талыг нь Ц.Элбэгдорж, МАН-ын талыг нь М.Энхболд хоёр удирдсан байгаа. Эртний андууд. Бие биенийхээ буруу зөрүүг хамгаалж өдий хүрсэн хоёр. С.Зоригийг алсан аллагын хэрэг илрэхгүй байгаа нь ч энэ хоёр хүнтэй холбоотой. 
  • -Уул нь С.Зоригийн  амь насыг хохироосон хэрэг аль эрт илэрчих байсан юм. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар хурандаа Д.Мөрөн, Мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Д.Алтангэрэл нар ажиллаж байсан. Хоёул МАХН-ын зүтгэлтнүүд. “С.Зоригийн хэргийг өргөн хүрээтэй шалгаад илрүүлэх цэг дээр ирж байна” гэж мэдэгдэл хийсээр нэг мэдэхнээ хоёул халагдчихсан. Хамгийн их мэдэх тэр хоёр хүн 20 жилийн дотор дуугарсангүй. Д.Мөрөнгий нь л лав М.Энхболд хуулийн зөвлөхөөрөө ажиллуулан “амыг нь барьчихаад” байсан.
  • -Та нэг сонин зүйлийг лав ажиглаж байгаа байх. Хувьсгалаар юм уу, сонгуулиар төрийн эрхийг авсан улс төрийн хүчин юуны өмнө Тагнуул, цагдаагийн удирдлагуудаа сольж, өөрийн нам эвслийн итгэлтэй хүмүүсээ тавьдаг. Доналд Трампыг та нар хараа биз дээ. Хамгийн эхлээд Тагнуулын төв газрынхаа даргыг солино билээ. Тэгвэл М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр ямар байдлаар хандаж байв. Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг хэвээр нь байлгаж, хэдэн шударга ажилтныг нь халж нүд хуураад байснаа У.Хүрэлсүхийн засгийн газар гарч Б.Хурцыг өөрийн эрхгүй буулгасан.  Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорыг томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид өөрт нь бий. Ингээд үндсэндээ хууль хүчний байгууллагууд  Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр найзын гарт төвлөрч байсан нь нууц биш. Хүмүүс бол Ц.Элбэгдорж “Намайг халагдтал, С.Зоригийн хэрэг нэг тийш шийдэгдтэл Б.Хурцыг минь битгий хөдөлгөөрэй” гэж гуйсан байж болох юм гэдэг. 

Санжийн Баяр бол С.Зоригийн аллагын талаар хамгийн их мэдэх хүн. Өнөө жил хэвлэлд “Эхнэрээ таньдаггүй элч,  байшингаа таньдаггүй баян С.Баярын нүгэл дээр С.Зоригийн хэрэг нэмэгдлээ” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн. Түүнд “Тэр өдөр С.Баяр С.Зоригтой гурван удаа уулзсан байна.   15 цагаас хойш, хоёр цаг хагас С.Зориг, Д.Энхбаатар, С.Баяр гурав хамт байж..гээд маш тодорхой баримтууд дэлгэн тавьсан байгаа. С.Баяр бол яавч энэ хэргэээс зайлах учиргүй, шалгагдах гол хүний нэг.

  • Өнөөдөр бол Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт Монголын хувь заяа, ард түмний хувь заяа, намуудынх нь хувь заяа падлийгүй болсон. Хоёрхон биенийхээ ашиг сонирхолд хөтлөгдөн яваа. М.Энхболд нь ямарч үнээр хамаагүй Ерөнхийлөгч болж,  Үндсэн хуульд  Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгоно гэсэн заалт оруулан тэтгэвэрт гартлаа Ерөнхийлөгч байх, Ц.Элбэгдорж нь найз М.Энхболдоо Ерөнхийлөгч болгон өөрийнхөө үйлдсэн олон гэмт явдлаас ял зэмгүй өнгөрөх хоёрхон хувийн ашиг сонирхолд хөтлөгдөж явсан нь нууц биш. Үүний төлөө улайран зүтгэж байлаа. 

Сүүлийн үед Б.Хурцын асуудал дэлгэгдсэн. Энэ хүн баруун тийшээ зүглэх бараг л эрхгүй болсон хүн. Франц, Бельги, Англи, Германыхан бариад хорьчихыг байг гэх газаргүй.  Тэгээд БНСУ-д элчин сайдаар явуулахаар шийдэж. Хүмүүс бол Ц.Элбэгдоржийн тулгалтаар М.Энхболд, сайд Д. Цогтбаатар нарын хийж байгаа ажил гэх. УИХ- дахь Ардчилсан намын бүлэг ч Б.Хурцаас болон хоёр хуваагдчихсан. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын байгаа царайг!  Шудрага гишүүдээ гэлгүй, Б.Хурцыг өмөөрөөд ямар муухай загнав!  Ер нь байдлыг нь ажиглахад цаанаа сөхөгдөх булай бузартай хүмүүс л  Б.Хурцыг өмөөрөөд, ая тал засаад, түргэхэн л холдуулчихыг бодоод байсан. Ер нь тэгээд ийм тагнуулыг Солонгос зэрэг шудрага улс орон хүлээж авдаг л юм байх даа! 

МАН-ын Их, Бага хурлуудыг зориуд хойшлуулан, “Их ажил” амжууулсан хүн бол М. Энхболд.  Найз Ц.Элбэгдорждоо насан туршид нь сайдын цалин өгөхөөр болсон. Олон тэрбум төгрөгөөр Ц.Элбэгдоржийнхоо дүрст гоёмсог зоос гаргасан. Б.Хурцыг нь БНСУ-д элчин сайдаар явуулахыг яаравчилсан. Бусад оронд суух 5 элчин сайдыг хэдэн сараар шийдэхгүй байсан хэрнээ Б.Хурцыг болохоор бараг л халагдсаных нь маргааш Их хуралд оруулаад ирж байгаа юм. М.Энхболд гэдэг хүн ийм л ажил амжуулж суусан даа.     

СҮҮЛИЙН ҮЕД С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН “ГОЛ БААТАР”-ААР ТОДРООД БАЙГАА ХҮН БОЛ ТУХАЙН ҮЕД 16 НАСТАЙ ХҮҮХЭД БАЙСАН Ц.АМГАЛАНБААТАР.

Энэ хүн айлын өргөмөл хүүхэд. Ээж нь  таалал төгссөн. Өргөмөл эгч нь одоо амьд сэрүүн байгаа. Ц.Амгаланбаатар бол таксины жолоочийг мөчилж алан багаажиндаа хийж яваад баригдан цаазын ял авах байсан  ч чанга дэглэмтэй хориход 25 жилийн ял эдэлж байсан хүн. Тэрээр “Би С.Зоригийг ойрын хамаатан Т.Чимгээ, багын анд нөхөр Б.Содномдаржаа нартай хамтарч алсан” гэж хэрэг хүлээгээд тагнуул, хуулийнхан түүний мэдүүлгээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг барьж хориод гурван жил болж байгаа билээ. Ц.Амгаланбаатар “Би хичнээн ч хэрэг хүлээсэн нэмэгдэх ял байхгүй юм чинь” гэсэн байдлаар онц ноцтой хэд хэдэн хэргийг хүлээсэн байдаг юм. Архангайд илрэхгүй байсан хүн амины хэргийг “Би алсан” гэж хүлээгээд цагдаа, тагнуулынхан гавтай нь аваад явж байхыг харсан, уулзсан хүмүүс бий. Очоод шалгахад  худлаа байсан. Бас багын найз “Ш-нок” Эрдэнэбатыгаа хамтарч хүн алсан гэж гүтгээд мөрдөнд сар гаруй суулгачихсан гэх мэт асар их зүйл бий. Гэтэл тагнуул, хуулийн байгууллагынхан маань ийм хүний амаар үг хийн С.Зоригийг алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг олон сар жилээр мөрдөнд суулган, хүн итгэхийн аргагүй шүүх хурал хийж байлаа.  Тэгээд ч зогссонгүй хуулийг ноцтой гажуудуулан хаалттай хорих ангид ял элдэх ёстой хүмүүсийг Гянданд жил гаруй хорьж яаж тамлан зовоов. Энэ завхралын төлөө хэн хариуцлага хүлээв? Сураг алга. Бас гэмт хэргээ баллахын тулд дөрвөн хүнийг гэртэй нь бид гурав шатаасан гэж Ц.Амгаланбаатар мэдүүлсэн гэдэг юм. Эрдэнэтэд гэртэйгээ шатсан дөрвөн хүний албан ёсны актыг би үзсэн. Цахилгаанаас болон гал гарсан гэсэн тамгатай бичиг байна билээ.

С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ЯЛЛАГДАЖ 25 ЖИЛИЙН ЯЛ СОНСООД БАЙГАА МАЛЧИН Б.СОДНОМДАРЖАА

Аав, ээж нь Монголын төрд хоёргүй  сэтгэлээр зүтгэсэн ахмад буурлууд бий. Олон хүүхэдтэй айлын малчин хүү нь Содномдаржаа. Үндсэн захиргаа буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн удирдлагууд Батдагвын Содномдаржааг “Манай нутгийн тэргүүний залуучуудын нэг. Их ажилсаг, хүнд тусархуу сайн залуу” гэж албан ёсоор тодорхойлсан байх юм билээ. С.Зоригийг алагдах үед аавтайгаа хөдөө хадлан тэжээл бэлтгээд ажил ихтэй байсан гэдэг. Ц.Амгаланбаатартай хүүхэд ахуйн танил, нэг довон дээр өсч өндийсөн.  Содномдаржаагаас нэлээн хэд дүү банди “Ах аа” гээд л гүйгээд байдаг байж. Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр шоронд орсны дараа “Эргэж ир. Мөнгө төгрөг өг” гэж хэд хэдэн удаа хэлүүлсэн. Нэг удаа эргэж очсон, хөдөөний ажил их учир тэр бүр эргэж очоод байж чадаагүй гэнэ. Тэгсэн чинь сүүлдээ “Чи С.Зоригийг алаа биз дээ. Бид очиж алсан шүү дээ. Хэргээ хүлээхгүй бол чамайг ална. Танайхыг хүйс тэмтэрнэ” гэж байнга дарамтлах болсон. Ийм мессеж зуу орчим ирсэн гэдэг юм. Бүр гэрийнх нь дэргэд ирээд, бүх зүйлийг харж байгаад мессеж бичих болсон гэдэг. Чанга дэглэмтэй хориход хоригдож байгаа ялтан хүн ингэж чөлөөтэй яваад, гар утсаар хүн дарамтлаад байж болдог юм уу. Ингэж байтал гэнэт нэг өдөр баг өмсгөлтэй тусгай албаныхан ирж Содномдаржааг баривчлаад явчихсан гэдэг. Ц.Амгаланбаатарын үгээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг хүлээлгэх гэж тусгай албаныхан их үзсэн юм билээ. Зургийг нь аваад С.Зоригийн байшингийн гадаа “хэргээ наминчлан мөргөж” байгаа байдлаар фото эвлүүлэг хийсэн гэж гэрийнхэн нь ярьдаг юм. Хийгээгүй хэргийг хүлээхгүй байхад хуулийнхан тулгаад 20 жилийн ял өгчихлөө гэж Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн голоо тасартал гомдож яваа. Тагнуулынхан Б.Содномдаржаад хэрэг хүлээлгэхийн тулд эм тариа хийж, ухаан санааг нь самууруулан байцааж байсан, гарын үсэг зуруулсан, тагнуулынхаа хүмүүсийг шоронд нэг доор оруулан дарамтлуулсан, Амгаланбаатарыг бол өрөөнд нь чөлөөтэй оруулж, үзэшгүй муухайгаар дарамтлуулсан гэдэг юм. 

С.Зоригийг хөнөөсөн хэмээн 20 жилийн ял авсан хүн бол Орхон аймгийн харьяат, Эрдэнэтийн ГОК-д тогооч байсан Т.Чимгээ. Тухайн үед нялх хөхүүл хүүхэдтэй байсан энэ эмэгтэй төрийн сайдыг алах гэж цагаан сүүгээ гоожуулаад явж байх юм гэнэ. Ц.Амгаланбаатарын тун ойрын хамаатан. Эдний рүү бас л эргэж ир гээд, мөнгө төгрөг нэхдэг байсан юм билээ. Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн болон гэр бүлийнхэн нь “Энэ гүтгэлгээс болж манайх гэж айл сүйрлээ” хэмээн ярина билээ. Ээж нь нас барсан, сайхан охиноо алдсан. Ямар гашуун зовлон эднийхийг нөмрөөд байгаа гээ!
Ц.Амгаланбаатарын талаас өргөмөл ганц эгч М.Гансүрэн нь үлдээд байгаа. Тэрээр “Ямар үйлийн үрээр бид Амгаланбаатарыг өргөж авав даа. Одоо бол би үхчихмээр санагдаад байх юм” гэж ярьсан байдаг. 

ШҮҮГЧ М.АЛДАРЫН ДАРГАЛЖ ХИЙЛГЭСЭН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ТАВ ХОНОГ ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ ЯЛЛАГДАГЧ Ц.АМГАЛАНБААТАР, Б.СОДНОМДАРЖАА НАРТ 25 ЖИЛ, Т.ЧИМГЭЭД 24 ЖИЛИЙН ЯЛ ОНООСОН.

 Хүмүүс үүнийг эмгэнэлт жүжиг, Монголын хууль хяналтын байгууллагуудын ялзралын тод жишээ гэж нэрлэж байгаа юм. Яагаад?

  • Монголын ард түмэн С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын хэрэг илрээсэй гэж 20 жил хүлээсэн. Гэтэл “улсын нууц”-ад хамааралтай” болгоод бүх зүйлийг олон нийтээс нуусан. Өмгөөлөгчдийнх нь амыг барилаа. Ард түмэн асар их бухимдаж байв. УИХ-ын нэг гишүүн “Манай ард түмний 99 хувь нь үүнд итгэхгүй байна” гэж билээ. 
  • Яллагдагчдыг захиалгаар энэ хэргийг үйлдсэн хэмээн яллаж байгаа юм. Тэгвэл захиалагч нь хэн юм. Ш.Отгонбилэг үү?, Ц.Элбэгдорж уу, М.Энхсайхан уу? эсвэл огт ондоо хүн үү? Захиалагч нь амьд байгаа гэж үзсэн бол хуралд оролцуулаад дээд хэмжээ өгөх ёстой. Захиалагч нь нас барсан бол ядаж л нэрийг нь хэлэх хэрэгтэй шүү дээ.  Ер нь захиалагч нь олдоогүй, шүүх хурлын дараа эрж хайж байгаа “захиалагчтай” шүүх хурлаар хүнийг “захиалгаар” гэсэн зүйл ангиар шийтгэж болдог юмуу?!  Монголын шүүх, шүүгч нар чинь яаж заваарах нь энэ вэ?!
  • Ц.Элбэгдорж, Б.Хурц тэргүүтэй хэдэн хүн монголын хуулийг дэндүү завхруулсан л даа. Б.Содномдаржаагийн  өмгөөлөгчөөр тагнуулын Ерөнхий газрын ажилтан, хэрэгтнийг өмгөөлж байгаагүй хүнийг тулгаж өгсөн байгаа. Тэр эмэгтэй нь өмгөөлөх биш, тагнуулынхаа талд үйлчилж байдаг ийм бурангуй зүйл байдаг юм уу?!
  • Хэрвээ захиалагчийг нь нас барсан  Ш.Отгонбилэгийг гэж байгаа бол тэр хүн чинь Эрдэнэтийн дарга байхдаа тусгай онгоц хөлөглөн явдаг, өчнөөн олон булиа залуучуудаар хамгаалуулсан том хүн байлаа. Тийм хүн С.Зоригийг алчихаад ир гэж малчин залуу, тогооч хүүхэн, 16 настай хүүхэд гурвыг явуулж байдаг юм уу. Итгэл үнэмшил даанч алга байгаа биз дээ. 
  • Захиалагч нь Ш.Отгонбилэг юм бол тэр хүн чинь Ерөнхийлөгч Н.Багабандийн баруун гарын найз нь гэдгийг хүн болгон мэднэ. Тэгсэн чинь Ерөнхийлөгч найзынхаа Ерөнхий сайдад дэмжиж байгаа ганц хүн С.Зоригийг устгуулахаар шөнө дөлөөр хэдэн “хүүхэд” явуулж байдаг юм уу. Байж болшгүй асуудал.
  • Аллагын газрын цорын ганц амьд гэрч Б.Булганыг шүүх хуралд яагаад оролцуулаагүй юм. Өмөөрч хамгаалж байгаа нь тэр үү. Ер нь Монголын байтугай олон улсын эрүүгийн ертөнцийн түүхэнд аллагын газрын амьд гэрчийг оролцуулалгүйгээр шүүх хурал хийж байсан тохиолдол бий юу. Эрхэм хуульчид юунаас болон Б.Булганаас айгаад нуугаад олон түмнээс зугтаалгаад байгаа юм. Энэ бол Улсын дээд шүүхийн дарга болон манай хуулийн байгууллагуудын удирдлага, хэсэг бүлэг хүний дунд байгаа “эмгэнэл”.
  • Яагаад хүн амины онц хүнд гэмт хэрэгтэн гянданд ял эдэлж байгаа хүний мэдүүлгээр хүмүүст ял тулган өнөөгийн Эрүүгийн хуулийн дээд хэмжээ өгөөд байгаа юм бэ гэх хүн олон таарч байна. 
  • Гарцаагүй нотлох баримтуудыг олон түмэнд ил болгох шаардлагатай. Хэвлэлд Т.Чимгээгийн үсний шинжилгээ таарч байгаа тухай бичигдэж байсан. Зарим хуульчид нотлох баримтыг яаж ч бүрдүүлж болох, яаж ч устгаж болох тухай хэлж байна. Жишээ нь үсийг бол нэг хэсгийг нь шинжилгээнд явуулаад, нөгөө хэсгийг нь хэргийн газрынх болгоод тохируулчихыг хэн байг гэхэв гэж хэлэх хүн ч таарч л байна. Ийм дүгнэлт гаргасан шинжээч нь тагнуулын ерөнхий газрын өөрийнх нь хүн гэж байна.
  • 16 настай хүүхэд, хөхүүл эмэгтэй, хорь гарч байгаа залуу гурав УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг ална гээд хот орж ирэн С.Зоригийнд очоод 17-18 удаа хутгалаад алчихаж байх юм гэнэ. Логик утгаар нь бодвол хэр зэрэг итгэл үнэмшилтэй байна. Хот орж ирж үзээгүй, С.Зориг гэж хүнийхээ барааг ч хараагүй гурван хүн ийм том аллагыг үйлдэж чадах уу?
  • С.Зориг агсныхыг олоод хүрч ирлээ гэж бодъё. Тэднийх тусгай дохиогоор онгойдог хаалгатай гэж яригдаж байсан. С.Зоригийнхоо дохиог гэж андуураад Б.Булган хаалгаа тайлаад өгчихсөн үү. Үүнд хэн үнэмших юм.
  • Шүүх хурал хаалттай болсон учир хохирогч С.Оюун, С.Баяр нар  оролцоогүй. Тэр нь ч зөв байх. Шүүгдэгчдийн ар гэрийнхнийг гурван   шатны шүүх хуралд гурвууланд нь  оролцуулаагүй. Тэднээс юугий нь нуугаад байгаа юм.
  • Хэвлэл мэдээллийн газрын 55 сурвалжлагч оролцох ёстой байсан гэдэг. Гэтэл тэднийг хөөгөөд хавьтуулаагүй. Хэтэрхий харгис хандсан байгаа биз.
  • Нууцын зэрэглэлд оруулсан шинжээчийн дүгнэлт гаргасан хүнийг нэр хаяг, албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Юунаас үндэслэн ямар дүгнэлт гаргасан юм. Хэн нэг эрх мэдэлтний захиа даалгавараар өөрт нь холбогдолтой зүйлийг төрийн нууц нэрийн дор дүгнэлт гарсан байх вий гэж олон түмэн хардаад байгаа юм. Олон түмэнд, тэр дундаа хохирогч С.Оюун, С. Баяр,  яллагдагчдын аав ээж, ах дүү нар, эхнэр хүүхдүүдэд хардах эрх бий. Тэд хардаж ч байна билээ. 
  • Э.Бат-Үүл, Б.Булган нарыг “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан гээд чөлөөлчихөж болдог юм бол яг нэг доор үйлдэгдсэн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг “хөөн хэлэлцэх хугацаа”-гаар хэрэгсэхгүй болгочихож болоогүй юу. 
  • Өнөөдөр С.Зоригийн хэргийг илрүүллээ гэж хэсэг бүлэг хүн баярлаж байгаа байх. Шагнуулж ч байж болох юм. Гэвч  хэзээ нэг цагт энэ эмгэнэлт жүжгийг найруулагчид, тагнуул, цагдаагийнхан, шүүгч прокурор, шинжээчид, шудрага хуулийн өмнө толгой бөхийлгөнө гэдэгт ард түмэн итгэсээр байгаа юм.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бусаар шүүх прокурор, ТЕГ-т нөлөөлж, нууцын зэрэглэлд холбогдох баримтуудыг ил болго гэснээр , дан яллагчийн талын баримт гэх “оронцогууд”-ыг дэлгэн тавьж, ард түмнийхээ тархийг угааж байх юм. Шүүхийн эцсийн шийд гараагүй байхад ингэж болдог юм уу?!

Элбэг ээ! (Ц.Элбэгдорж) “Бүдүүн” Болдоо!(М.Энхболдын багынх нь өхөөрдлийн нэр), С.Баяраа, Хурц генералаа! Та нар энэ 20 жилийн дотор С.Зоригийг алсан аймшигт аллагыг төөрөгдүүлж, мөн ч олон хүнийг тамлан зовоож үхүүлж, гэр бүл төрөл төрөгсдийг нь мөнхийн эмгэнэлд байлгалаа. Ерөнхийлөгчийн суудлаа халалцахын өмнө С.Зоригийн хэргийг улс төрийн аллага биш хэмээн өөрсдөөсөө зайлуулахын тулд ийм “эмгэнэлт жүжиг” найруулсныг чинь Монголын ард түмэн ойлгохтой болсон. Та нар дэндүү ядмаг, итгэл үнэмшилгүй “жүжиг” найруулсан байна. Та нарын дохио зангаагаар хөдөлж байгаа хууль хүчний байгууллагуудын удирдлага ч ямар хэмжээний мэдлэг чадвар, ур ухаантай хүмүүс вэ гэдгээ харууллаа. Ичих юм гэж шударга хуульчид ярьж байна. 

Энэ бүх асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх том шоу болсон. Ц.Элбэгдорж, найз М.Энхболддоо суудлаа шилжүүлчихээд явна гэж бодож байсан нь илт. Ил далд уулзалдаад л бараг л МАН-ын гишүүн болчихсон шүү дээ. Олон түмэн, Ардчилсан намын нөхөд өрөвдөлтэй харж байлаа. 

Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр бол дотроо хар муу санаатай, юуг ч эвсэж чадах хүмүүс. Хардаа !   Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохын тулд өрсөлдөгчөө шоронд хорьж байгаад сонгуулийн дараа суллаж байсан бол М.Энхболд  Ерөнхийлөгч болохын тулд УИХ-ын шийдвэрийг уландаа гишгээд, өрсөлдөгчөө “намнаж” явлаа. Тэгээд уначихсан. Одоо  УИХ-ын даргын сэнтийнээс зууралдах л хэрэггүй юмсандаа.

Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын “мафийн хана” нурж эхлэсэн. Энэ гурван  хүн, түүний хань хамсаатнууд орж гарах газраа олж ядаж байгаа нь нийтэд илэрхий болов.  Эдэнд бол гэрээдээ харих, шорон руу явах хоёрхон л зам үлдээд байгаа.

Олон улсын Парламентын холбооны удирдлагууд монголд ирж, С.Зоригийн хэрэгт яллагдагчдын ар гэрийнхэн, хуульчид, өмгөөлөгчидтэй уулзаж нийнуугүй ярилцсан байгаа. Цагаа олоод ирж байгаа нь энэ!  Ц.Элбэгдорж жирийн иргэн болсон, М.Энхболд, С.Баяр хоёр нь суудал нэлээн ганхчихсан, улсаа тонон дээрэмдэж баяжсан бүлэглэлийнхэн нь “амьсгаа дээр” байгаа үед ОУПХ-ны удирдлагаас зориуд ирж уулзаж байгаа нь жирийн хэрэг биш болуу хэмээн гадуур шуугиж байлаа.  Мафийн бүлэглэлийн гол түшиц болсон Тагнуул, Цагдаа, АТГ, Шүүх, прокурорын удирдлагууд, тухайлвал “Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын хүмүүс” сэтгэл санааны нэлээн хямралд орж байгаа сураг байна. “Нүгэл нүдээ олдог” л доо. Алагдсан тэ