ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Фирмино Аваргуудын лигт 13 дахь гоолоо орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-09

Аваргуудын лигийн ¼ шигшээн эхний тоглолтоо “Ливерпүүл” Португалын “Порто”-той хийж, 2:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод Бразил довтлогч Фирмино нэг гоол оруулсан юм. Тэгвэл энэ нь түүний Аваргуудын лигт оруулж байгаа 13 дахь гоол нь байжээ.

Мөн “Ливерпүүл”-ийн довтолгооны гурвал болох Манье, Салах, Фирмино гурав адилхан 13 гоолтой болоод байна. Аваргуудын лигт “Ливерпүүл”-ээс Жерард 21 гоол оруулсан нь тэргүүлэх үзүүлэлт ажээ.