ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зургаан их, дээд сургуулийг татан булгахаар болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-13

Засгийн газраас боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулиудын тоог цөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, гурван сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурсан байна.

Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн хэвшлийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн байна. Үнэлгээний дүнд үндэслэн дээрх сургуулиудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, зарим сургуулийг бусад сургуульд нэгтгэх зохицуулалтыг хийх шийдвэр гаргажээ.