ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АТГ-ын дэд дарга ажлаа өглөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-15

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр өчигдөр албан үүргээ хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр, 2015 оны хоёрдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн тус газарт дэд даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнийг Ц.Элбэгдоржийн хүн хэмээн хуулийн хүрээнийхэн ярьдаг. 

Ямар учир шалтгааны улмаас ажлаа өгсөн нь тодорхойгүй байгаа ч авлигатай тэмцэх үндсэн үүргээ биелүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр тэр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бололтой.  Ц.Нямдорж нь 1970 онд Улаанбаатар хотод төржээ. Харин 1978-1988 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн. 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй нэгэн аж.

1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.