ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Парабочигийн хотын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-17

Нийслэлийн Спортын хороо, Монголын Парабочигийн холбоотой хамтран зохион байгуулж буй  Улаанбаатар хотын аварга шалгаруулах Парабочигийн тэмцээн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуульд  өнөөдөр эхэллээ.

Уг тэмцээн нь саажилттай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам зориг өгөх, уг спортоор дамжуулан зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой аж. Тэмцээнд 5 байгууллагын 50 гаруй тамирчид 2 өдрийн турш 3 төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм байна. 

"Бочи" нь  Япон гаралтай спорт тоглоом бөгөөд  1984 оноос Паралимпийн төрөл болжээ. Энэ нь тархины саажилттай иргэдэд зориулсан спорт юм. Спортын гол дүрэм нь улаан, хөх бөмбөгүүдийг "Jack" буюу цагаан бөмбөг рүү хамгийн ойр шидэх. Бочи нь ВС1, ВС2, ВС3, ВС4 гэсэн 4 ангилалтай байдаг ажээ.