ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Таван настай хүү худагт унаж амиа алджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-17

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт оршин суух таван настай А гэх эрэгтэй хүүхэд гурван метрийн гүнтэй худагт осолдож амиа алджээ. Хэргийг тодруулбал, хүү ээж аавынхаа хамт малаа услах гэж худагт ирсэн аж. Улмаар аав  ээж нь малаа хариулахаар түр холдсон хойгуур ийн харамсалтай явдал болсон байна. Осол дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг орчимд  гарсан бөгөөд, ээж нь тусламж дуудах хооронд амьсгал хураасан байжээ.