ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-30

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох эсэхийг хэлэлцэж байна.  АТГ-ын дарга болон дэд даргад олон нийтийн саналаар хамгийн их санал авсан ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан болон ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир нарыг АТГ-ын дарга болон дэд даргыг албан тушаалд томилох эсэхийг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, тодруулга авч байна. Уг албан тушаалд томилогдвол хэрхэн ажиллах талаар нэр дэвшигчид гишүүдэд хариулт өглөө. 

Нэр дэвшигч Д.Даваа-Очир “Өчигдрийн нээлттэй хэлэлцүүлгээр иргэдийн зүгээс АТГ-ын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьж байсан. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийг шалгах ажиллагааг эрчимжүүлнэ” гэв. Харин нэр дэвшигч Ж.Батсайхан “Төрийн албыг хашихад хулийн ашиг сонирхолыг нийтийн ашиг сонирхлоос ангид байлгах ёстой. Энэ зарчмыг баримталж ажиллана” гэв.