ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Х.Энхжаргал гурван жилийн турш үхсэнээ хийж байсан юм бэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-01

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд 33 их наяд төгрөгийн асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “33 их наядын хэрэг гэж байхгүй. 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж байгаа. Энэ бол 1990 оноос хойш 2015 он хүртэл бизнесменүүдийн мэдүүлээгүй хөрөнгийг мэдүүлэхийг зөвшөөрсөн хууль юм. Үүнийг шалгах ажил нь нээлттэй байгаа. Х.Энхжаргал гэдэг хүн халагдахынхаа урд өдөр ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Ямар ч 33 их наядын хэрэг байхгүй. Тэр тусмаа бондтой ямар ч холбоогүй.

Ил тод байдлын хууль 2015 онд гарсан бол бондын мөнгө 2012 онд орж ирсэн. Зарцуулагдаагүй байсан мөнгө яаж хэрэг болох вэ. Бондын төгрөг болон эзэнтэй. 33 их наядынхаа эздийг зарла гэж би хэллээ. Энэ бол популизм биш. УИХ-дээр шоу болгож ярьж болохгүй. Тиймээс битгий худлаа яриад бай гэж хэлмээр байна. Бүх зарцуулалт нь тухайн үеийн УИХ-д ил болсон байгаа. Х.Энхжаргал гурван жил АТГ-т ажиллачихаад халагдах өдрөө ийм мэдэгдэл хийж болохгүй. Гурван жилийн турш юугаа хийж байсан юм бэ. Ажлаасаа халагдахгүйн тулд, ийм чухал хэрэг илрүүлсэн байхад намайг халах гээд байна гэж ойлгуулах гэж ийм мэдэгдэл хийж байгаа гэж харж байна” хэмээн мэдээллээ.