ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өглөө

O.Admin
2019-05-16

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Учир нь МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Оюутолгойд материал өгсөн үндэслэлээр намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тэднийг 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө Удирдах зөвлөлд өгчээ. Одоо түүний өргөдлийн асуудлыг авч хэлэлцэж байгаа аж.