ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цагдаа, цэргийн байгууллагын самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн хүрээнд тус албанаас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны аварга шалгаруулах “Самбо” бөхийн тэмцээнийг “Монголын Самбо бөхийн холбоо”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороотой хамтран өчигдөр  Спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 36 баг, 176 тамирчин хурд хүч,  авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Багийн  нийлбэр дүнгээр 1-р байрт Тээврийн цагдаагийн алба, 2-р байрт Эргүүл хамгаалалтын газар, 3-р байрт Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгарч,  цом, медаль,өргөмжлөлөөр шагнуулжээ.

Тэмцээний дүн

Эрэгтэй

+100 кг Алт: Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Б.Баянмөнх

Мөнгө: Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Ш.Чинтуяа

Хүрэл: Завхан аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнх-Эрдэнэ,

Хүрэл:  Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин

-100 кг  Алт: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж

Мөнгө:  Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, Ахлагч Ц.Алтангэрэл

Хүрэл:  Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Бямбадорж

Хүрэл:  Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Г.Дашпэлжээ

 

90  кг  Алт: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Ж.Мөнхболд

Мөнгө: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал

Хүрэл: Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэслэгч Э.Шижирбат

Хүрэл: Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэслэгч М.Цэнд

82 кг Алт:  Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн хурандаа Д.Ганзориг

Мөнгө:  Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч У.Далайцэрэн

Хүрэл: Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын тамирчин

Хүрэл:  М.Гантогтох, Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Д.Цэрэндорж

74 кг Алт: Нийслэлийн цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Р.Цэдэн-Иш

Мөнгө:  Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаяр

Хүрэл: Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлагч Д.Азбаяр, Хүрэл:  Эргүүл хамгаалалтын газрын тамирчин,  Л.Буянхишиг

68 кг Алт: Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч С.Батгал

Мөнгө:  Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Анхбаяр

Хүрэл: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Б.Лхагваа

Хүрэл:  Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Х.Адьяасүрэн

62 кг Алт:  Дотоодын цэргийн 805 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Ц.Мөнхбаатар

Мөнгө:  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тамирчин цагдаагийн дэд ахлагч М.Долгорсүрэн

Хүрэл:  Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Д.Шүрхүү

Хүрэл:  Тусгай ажиллагааны газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Хүдэрчулуун

Эмэгтэй

+68 кг  Алт:  Эргүүл хамгаалалтын газрын тамирчин х.Батхишиг

Мөнгө:  Бүртгэл хяналтын төвийн тамирчин, Н.Цэрэн

Хүрэл:  Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлагч Л.Мөнхзаяа

Хүрэл:  Дотоодын цэргийн 05 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Н.Энхтуяа

-68 кг  Алт:  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тамирчин цагдаагийн дэслэгч Т.Баттөгс

Мөнгө:  Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Үүрмөнх

Хүрэл:  Завхан аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлагч А.Отгонсүрэн Хүрэл:  Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тамирчин Г.Чимэдноров

57 кг Алт: Эргүүл хамгаалалтын газрын тамирчин, Ц.Цэрэннадмид

Мөнгө:  Авто баазын тамирчин, цагдаагийн дэд ахлагч У.Цэрэннадмид

Хүрэл:  Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын тамирчин цагдаагийн дэд ахлагч М.Марал-Эрдэнэ,

Хүрэл: Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн дэд ахлагч А.Гэрэлтуяа