ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банк арилжааны банк олгох боломжтой 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон

O.Admin
2019-05-21

ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй асуудал их байна. Шалгалтаар тус банкны хамгийн ноцтой зөрчилтэй зээлдэгч нь Хөтөл, Монлаа, ТОСК, Кью эс си, Бэрэн гурил, Эрэл, Монгол драй милк, Монгема зэрэг компаниуд байгаа нь шалгалтаар тогтоогдлоо. Арилжааны банкыг санхүүжүүлэх боломжтой 13 төсөлд ийт 34.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн чиг үүрэгтэй. Гэтэл арилжааны банктай адилхан жижиг хэмжээний төслүүдэд бага хүүтэй зээл олгосон байна.

Үүнээс болж, арилжааны банкуудтай өрсөлдөж, бага хүү авахын тулд тодорхой хэмжээний лобид автдаг байна гэсэн дүгнэлтийг хийлээ. Зээлийн бүцтийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгасан зөрчил их байна. Бүр найман удаа бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгасан зөрчил илэрсэн. Мөн гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулж, түүнийгээ буцаан татах гэм мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн зөрчил тус банз анх байгуулагдсан цагаас давтагдаж ирсэн байна. Худалдаа хөгжлийн банк дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан байна.

Үүнийг хууль, хяналтын байгууллага шалгах шаардлагатай байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, ТУЗ-ын дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал гарч ирж байгаа. Энд нэг эзэнтэй зомпаниуд их хэмжээний зээл авсан зөрчил илэрсэн. Тухайлбал,  “Хөтөл”, “Кью эс си” кмпани нэг эзэнтэй мөртлөө хоёулаа их хэмжээний зээл авсан байгаа.

Өөр өөр чиглэлтэй зээл өгөөд, эргэн төлөлт огт хийгдээгүй байгаа юм. Чингис, Самурай, Евро зэрэг бондуудтай холбоотой төсөл хөтөлбөрүүд, арилджааны банк руу эх үүсвэрээ төвлөрүүлсэн байгаа асуудлуудыг хууль, хяналтын байгууллага шалгах шаардлагатай гэж үзлээ. Тиймээс өнөөдөр шалгалтын дүнг АТГ-т өгч байгаа. ” хэмээн мэдээллээ.