ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: Надад “Найрамдал” зусланд нэг сантиметр ч газар байхгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-22

“Найрамдал” зуслангийн газрыг хувааж авсан гэх хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр байгаа талаар  мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар тэрбээр тайлбар хийсэн юм. 

“Энэ мэдээллийг өнөөдөр фэйсбүүкээс харсан. “Найрамдалд” Ж.Батзандан, Л.Болд гишүүн газар авсан байна гэх хуурамч, гүтгэлэгт мэдээ гарсан байна. Бидний нэр дээр хэрвээ газар байгаа бол сэтгүүлчид, иргэдэд үнэ төлбөргүй өгье.  Гэрчилгээг нь аваад ир.

АН-ын дарга С.Эрдэнэ “Найрамдал” зуслангийн газрыг өнгөрсөн хугацаанд ах, дүү, хамаатан садандаа тарааж өгсөн гэдэг мэдээлэл бидэнд бий. Хулгай нь баригдаад ирэхээр бантахдаа ийм бичиг тарааж байгаа юм байна.  Бидэнд “Найрамдал” зусланд нэг см газар ч байхгүй. Үүнийг баттай хэлье”  хэмээлээ.