ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхбаяр: АН-ынхан хэнтийчүүдэд 50 мянган төгрөг тараасан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-26

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг энэ оны зургаадугаар сарын 30 гэж тогтсон. Сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа юм. МАХН-аас тус сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаяр сонгуулийн талаар мэдээлэхдээ “ Энэ сонгууль маш будлиантай болох гэж байна. Намууд мөнгө тарааж байна. АН-ынхан 50 мянган төгрөг тараасан. Үүнийг нь СЕХ мэдэж байгаа хэдий ч мэдээгүй царай гаргаж байна. МАН-ын өндөр албан тушаалтнууд Хэнтий аймагт очиж баахан амлалт өгсөн. Сонгууль явуулах шийдвэр гарчихсан байхад ингэж болохгүй. Үнэхээр Хэнтий аймагт юм хийе гэж бодсон юм бол өмнөх жилүүдэд хийхгүй яасан юм бэ. Гэтэл нөхөн сонгуулийн өмнөхөн очиж, 50 тэрбум төгрөгийн амлалт өглөө. Энэ бол сонгогчдын ядуу, зүдүү амьдралыг нь ашиглан, сонголтыг нь төөрөгдүүлж, хууран мэхэлж саналыг нь авч байгаа үйлдэл” гэв.