ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гантулга шийдчихсэн явна гэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-08

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо  сая хуралдаж дууслаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд өөр өөрсөдтэйгөө  холбоотой асуудлаар тайлбар өгчээ.

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нэгдсэн санал дүгнэлтэд хүрч,  дүгнэлтээ байнгын хороо, чуулганаар танилцуулах аж. Тус асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгах хуулийн заалттай юм байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн намын ах, эгчдээ итгэн “Намынхаа шийдвэр дагана. Ямар ч шийдвэр гаргасан ч хүндэтгэнэ” хэмээн шийдчихсэн явна гэнэ.