ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энэ сарын 10-нд дахин санал хураалт явуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-06

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болов.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 95.9 хувь нь оролцжээ. Санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй аж. Тиймээс хамгийн олон санал авсан Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Александрын Сарангэрэл нарт анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин санал хураалт явууллаа.  Санал болгох ажиллагааг 2019 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт эхлүүлэхээр Тооллогын төв комиссын тогтоол гарлаа. 

Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолтой танилцана уу.