ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганы хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-17

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. Уг хуулийн төсөл нь хорт хавдрыг эрт илрүүлэхэд чиглэсэн эрхзүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төсөл юм. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд шүг хэлж асуулт асууж байна. 

Д.Дамба-Очир: Энэ хууль батлагдсанаар аймгуудын болон дүүргүүдийн эмнэлгүүдэд долоон төрлийн хавдрын урьдчилсан сэргийлэх үзлэгийг хийж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан 2020 оны төсөвт 30 орчим тэрбум төгрөг суутгах шаардлага үүсэх юм. Тиймээс төсөвт энэ хөрөнгийг суутгаж өгөхийг хүсч байна. 

С.Эрдэнэ: Хавдрын өвчлөл маш их байна. Гэтэл энэ талаар иргэдэд хүргэж байгаа тусламж муу байна. Онц шаардлагагүй зүйлийн төсвийг танаж хавдрын эмчилгээнд зориулах ёстой гэж бодож байна. хуульд нэмэлт өөрчлөлт орохоор тодорхой хэмжээнд сайжрах байх. Гэхдээ иргэдэд хүргэх тусламж, дэмжлэгийг илүү тодорхой болгомоор байна. тоног төхөөрөмж муу байгаа нь үнэн шүү дээ. Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал хувийн эмнэлгийн хаана нь ч хүрэхгүй байна. Энэ талаар салбарын яам анхаармаар байгаа юм. Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлдэг байдлаа болимоор байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн чанар улстөржилтөөс болоод уначихлаа. Улс төрждөг талбартаа л улс төрж. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.