ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-27

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэхээр хэлэлцэж байгаа аж. Удирдах зөвлөл хуралдсаны дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг мандат, тойргийн асуудлаар хуралдах ажээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг давхар хэлэлцэх юм байна.