ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн ордонд биш Төв цэнгэлдэхэд олныг баясуулбал ямар вэ, аварга аа

А.ОДСҮРЭН
2020-03-09

“Монголын мэдээ” сонин “Сонгож болохгүй сонголт”-ынхоо ээлжит буланд УИХ-ын гишүүн, даян аварга Агваансамдангийн Сүхбатыг онцоллоо. Улстөрч биш гэдгээр нь биш зөвхөн ЖДҮХС-гаас зээл авч, төрсөн дүүгийнхээ бизнесийг дэмжсэн гэдэг утгаар нь түүнийг “Сонгож болохгүй сонголт” хэмээн тодотголоо. 

“Монгол Улсад авто зам ямар ч хэрэггүй. Хайран бондын мөнгийг дэмий зүйлд зарцуулсан юм” гэж УИХ-ын гишүүн хүн чуулганы хуралдаанаар яриад сууж байсан л юм даа.  Төв аймгаас УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулж, Миеэгомбын Энхболд, Нямаагийн Энхболд хоёртой дөрөө харшуулан парламентад суусан даян аварга Агваансамдангийн Сүхбатын “өнцөг” нэг иймэрхүү. Энэ гажиг өнцөг нь нэг бус удаагийн үг үйлдлээр нь илэрсэн байдаг. 2013 оны тавдугаар сарын 29-нд Ардчилсан намд элсэх үедээ “1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд оролцож явсны хувьд би энэ намын хүн гэж өөрийгөө боддог” хэмээн мэдэгдэж, Ардчилсан намын батлахыг өвөртөлж, 2016 оны сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө МАН-ын өвөрт гүйгээд орчихсон сонин өнцөгтэй эр. 

МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, үндэсний бөхийн аваргын нэр сүрээр парламентад суудалтай болсон ч төд удалгүй намаасаа, 65-ын бүлгээсээ гарах, урвах шарвах тухай яриа гаргаж, намынхаа дангаар бүрдүүлсэн Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарсан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх” гэсэн заалтын санал хураалтад эсрэг кноп дарж, ашиг сонирхлоо нуугаагүй гэхчлэн А.Сүхбатын өнцгүүд нэг л тиймхэн. Даян аваргаараа наадмын дэвжээнд уран мэхийг уралдуулж байхдаа л жинхэнэ олныг баясуулагч байсан болохоос “гонжоом” өмсөж Төрийн ордонд заларснаар олныг бужигнуулагч, олзыг хайгч болчихоод яваа. Аварга аа гэх үү, гишүүн ээ гэх үү, ёстой эвгүй юм, хэл ам эвлэхгүй хэсэгтээ л эвгүйцсэн.

Тендерээс хувь нэхдэг, завшдаг улстөрчдийн нэг болсон тухай яриа сонссон ч нүдээр харж, шүдээрээ мэрээгүйгээс хойш батлах гэхийн хэрэг алга. Харин УИХ-ын гишүүн хүн, өөрт хамаарал бүхий этгээдэд ЖДҮХС-гаас бага хүүтэй зээлийг их хэмжээгээр авч өгөхөд нь тусалсан, зуучилсан “хэрэг” нь нэгэнт ил болсон, мань гишүүн ч хүлээн зөвшөөрсөн.  ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд тухайн үед барьц алдан сандарцгааж, одоо эргүүлээд төлчихье, хэд нугалаад өгчихье, эхнэр зээл авсныг нь би мэдээгүй гэх зэргээр “тэнэг хүмүүс” биднийгээ маллах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Цаг өөр болсон, хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдсөнийг тэд өөрийн биеэр мэдэрсэн. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат ЖДҮХС-гаас отгон дүү А.Баттөгсийнхөө “Түгээмэл түмэн хишиг” компанид 800 сая төгрөгийн зээл “авч өгсөн” хэрэгтээ сэтгүүлчдийн “эрүү шүүлтэд” орсноо “Баримтаа гаргаад ир” гэж бултаж нэг үзээд, сүүлдээ “Шинэ сонгогдсон бид юугаа мэдэх билээ. Намын дарга нар тайлбарлаж өгсөн бол би ийм юманд холбогдохгүй. ЖДҮХС-гаас зээл авахад зүгээр юм байна гэж ойлгосон” гэж тайлбарлаад онигоонд орчихсон. 

УИХ иргэдийн боломжоос хумсалсан гишүүддээ хариуц­лага тооцоогүй, хамгаалж өмгөөлсөөр бүрэн эрхийнх нь хугацааг дуусгахаар бол­чихлоо. Гэвч сонгогчид тэ­дэнд ирэх сонгуулиар боломж олгохгүй гээд шийдчихсэн гэдэгт 100 хувь итгэлтэй байна. “Сонгож болохгүй сонголт”-уудын нэг нь А.Сүхбат шүү гэдгийг анхааруулж байгаагийн маань гол зорилго ч энэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Жирийн иргэн хэнбугай ч хууль зөрчсөн бол хариуцлагаа үүрээд, ялаа эдлээд явж байна. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд, ялангуяа халдашгүй бүрэн эрхтэй гэдгээрээ УИХ-ын гишүүдэд хууль үйлчлэхгүй байгаа нь гутамшиг. 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр Төв аймагт Миеэгомбын Энхболдоос “чуть” доогуур, Нямаагийн Энхболдоос багахан дээгүүр саналын хувиар УИХ-ын гишүүн болсон А.Сүхбатад ирэх сонгуульд шанс байхгүй нь бараг л тодорхой болчихсон. М.Энхболдыг нам нь нэр дэвшүүлэхгүй гэдгээ ил тод зарлачихсан учраас Су.Батболд, Н.Энхболд нар нэр дэвшигчээр цоллуулахаа хүлээгээд сууж байна. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхболд гэх хүний нэр М.Энхболдын оронд дуулдаж байна. Нэр нэгтэйг ч хэлэх үү, Зүүний хүчинд харьяалагддаг болохоор найдлага тавьж байгаа бололтой юм. 

Туул голын загас жараахайнуудыг нас хүйсээр нь ялгаж салгаад, тоолж бүртгээд суудаг гэж шоолуулах хүртлээ доошилсон даян аваргын улстөрийн карьер энд хүрээд өндөрлөнө гэдэгт найдъя. Төв цэнгэлдэхэд үзэгчдийг шуугиулж, ид хаваа гайхуулах барилдах нь Төрийн ордонд хууль ярьж, төр түшилцэхээс шал өөр зүйл гэдгийг ухаарсан байгаасай гэж итгэе. Нэгэн цагт итгэж түшиж шадарлаж явсан М.Энхболдыг хазайсан дээр нь түлхчихээд одоогийн намын даргадаа ая тал засахыг хичээж явааг нь харахад тэр бас ухаараагүй бололтой. 

2015 оноос хойш, тодруулбал, 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Агваансамдангийн Сүхбатын хөрөнгө орлого хэрхэн яаж өөрчлөгдсөнийг уншигч та  хүснэгтээс хараарай. Тэрбээр 9.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай гэдгээрээ “энэ төрөлдөө” толгой цохисон баян нь юм байна. Харин энэ УИХ-д бүрэн эрхийнхээ хугацаанд хэдэн хууль санаачилж, ямар хуулийн төсөлд ард иргэд, улс оронд хэрэгтэй санал санаачилга гаргасан тухайд нь “гүүгл”-ээс ганц ч үг үсэг, өгүүлбэр олдсонгүй. 

Парламентын танхимд шоолуулж сууснаас бөхийн дэвжээнээ “манлайн баясгалант, баяр наадмын манлай, хотлоор баясгагч, улс даяар гайхамшигт, олныг баясуулагч, үнэн хүчит...” хэмээн цолоо дуудуулаад зогсч байвал ямар вэ, А.Сүхбат аварга аа. 

Мэдүүлэг гаргагч

Тайлант он

2015

2016

2017

2018

Албан тушаал

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Томилогдсон огноо

 

2016-7-5

2016-7-5

2016-7-5

Орлого

/мян.төг/

Мэдүүлэг гаргагчийн нийт орлого /мян.төг

143200.00

283617.00

57587.00

39224.84

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого /мян.төг/

4463.00

46056.87

189170.00

58018.15

Орон сууц, барилга байгууламж *

Амины орон сууц:

/тоогоор/

 

 

 

1

Нийтийн орон сууц:

/тоогоор/

1

1

1

0

Үйлчилгээний зориулалттай:

/тоогоор/

2

2

2

2

Авто граж: /тоогоор/

 

 

 

6

Бусад /тоогоор/: /тоогоор/

Тайлбар:

Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт...

 

6

6

0

Нийт дүн /мян.төг/

9200000.00

9290000.00

9290000.00

9290000.00

Тээврийн хэрэгсэл

Төрөл, тоо:

Toyota,Land Cruiser 105- 1, Hyundai, Mighty- 1, Hyundai, Santa Fe- 1, Toyota, Land Cruiser 200- 1

Toyota, Land Cruiser 200-1, Toyota, Land Cruiser 105- 1, Hyundai, Santa Fe- 1, Hyundai, Mighty-1

Hyundai, Santa Fe-1, Hyundai, Mighty-1, Toyota, Land Cruiser 200-1, Toyota, Land Cruiser 105- 1

Hyundai, Porter-1, Toyota, Land Cruiser 200- 1, Toyota, Land Cruiser 105- 1, Hyundai, Santa Fe- 1, Hyundai, Mighty- 1

Нийт дүн /мян.төг/

205000.00

205000.00

205000.00

210000.00

Мал, аж ахуй

Төрөл, тоо хэмжээ

Тахиа-30, Бусад-3, Үхэр-78, Адуу-64

Адуу-79, Үхэр-98, Бусад-3, Тахиа-30

Тахиа-30, Бусад-3, Үхэр-98, Адуу-79

Тахиа-30, Бусад-3, Үхэр-98, Адуу-79

Нийт дүн /мян.төг/

106600.00

132600.00

132600.00

132600.00

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн /мян.төг/

Нийт дүн /мян.төг/

2200000.00

2200000.00

2200000.00

2200000.00

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн /мян.төг/

24998.00

52818.99

106050.92

0.00

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/

 

 

 

22936.01

Авлага

Авлагын нийт дүн /мян.төг/

548765.25

548765.25

548765.25

548765.25

Зээл

Анх авсан зээлийн хэмжээ /мян.төг/

 

143878.96

143878.96

143878.96

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

Хуулийн этгээдийн нэр, хэлбэр

Алтан хүнс групп ХХК, Ээлт хан ХХК, Даяар Монгол интернейшнл ХХК, Булган хунтайж групп ХХК, Креатив Монгол солюшн групп ХХК, Тэрх оргил дрийлинг ХХК, Сэлэнгэ мах ХХК

Алтан хүнс групп ХХК, Ээлт хан ХХК, Даяар Монгол интернейшнл ХХК, Булган хунтайж групп ХХК, Креатив Монгол солюшн групп ХХК,

Алтан хүнс групп ХХК, Ээлт хан ХХК, Даяар Монгол интернейшнл ХХК, Булган хунтайж групп ХХК, Креатив Монгол солюшн групп ХХК,

Креатив Монгол солюшн групп ХХК, Креатив Монгол солюшн групп ХХК, Булган хунтайж групп ХХК, Алтан хүнс групп ХХК, Ээлт хан ХХК

Хувьцааны тоо

25000ш, 1000ш, 1000ш, 10000ш, 7040ш, 1000ш, 1000ш

25000ш, 1000ш, 1000ш, 10000ш, 7040ш

25000ш, 1000ш, 1000ш, 10000ш, 7040ш

7040ш, 1000ш, 10000ш, 25000ш, 1000ш

Ногдол хувь

100%, 100%, 100%, 100%, 11%, 100%, 100%

100%, 100%, 100%, 100%, 11%

100%, 100%, 100%, 100%, 11%

11%, 100%, 100%, 100%, 100%

Эрх, Патент, тусгай зөвшөөрөл

Эрх, патент, тусгай зөвшөөрлийн төрөл

Эрх-6

Эрх-6

Эрх-6

Эрх-6