ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЭМЯ сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах санал гаргалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-19

Манай улсад коронавирусийн зургаа дахь тохиолдолд бүртгэгдээд буй. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 30 өдрийг хүртэл түр зогсоосон бөгөөд халдварын нөхцөл байдлаас үүдэн эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн карентинийг сунгах саналыг БСШУС-ын яаманд ирүүлсээр байгаа аж. Тиймээс сунгах эсэх асуудлыг судалж байгаагаа Ё.Баатарбилэг сайд өчигдөр мэдэгдсэн юм. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яам өөрийн цахим хуудсандаа 2020.04.30-ны өдөр хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдсан байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж яамнаас үзэж байгаа аж.