ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-05

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанаар мөрдөх дүрэм журам, ажлын талаар мэдээлэл өгсөн билээ. УИХ-ын чуулганы таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд 11:00 цагаас нээлтийг УИХ-ын дарга хийж гишүүн бүрийг iPad-тай болгож, дата симээр хангаж байгаа юм байна. Түүнчлэн шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан журам гаргасан бөгөөд түр цэг байгуулсан юм.