ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-07

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Уг захирамжийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авхуулахаар болсон аж. Прокурорын хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Н.Номтойбаярыг өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргажээ.