ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Би намын ерөнхий бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-01

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг 62 суудал авч засгийн  эрхийг барина. Өдгөө Засгийн газар  байгуулах, хэн хэн багтах асуудал  яригдаж байна.  Харин зарим нь хуучин албан тушаалдаа үлдэх санал гаргаад байгаа аж. Тодруулбал,  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан одоогийн үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй яваагаа илэрхийлжээ. Тэрбээр “Би намын ерөнхий бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллана” гэж албан ёсоор мэдэгджээ.