ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Баделхан: Ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр Засгийн газарт  өргөн барьсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-02

Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр болж байна. Уулзалт  “Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд” сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” гэх мэт сэдвийн дор болж байгаа юм.

Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Ипотекийн зээл 2013 оноос хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 4.2 их наяд төгрөг хуримтлагдан сан бий болсон. Зээлийн хүрээнд 80.000 орчим өрх орон сууцтай болсон. Одоогоор Ипотекийн зээлийн журмыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нээх юм. Жилдээ улсын төсвөөс нийтдээ 120-130 тэрбум төгрөг хөтөлбөрт төлөвлөж байна. Өмнөх Ипотекийн зээлийн сангийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн.

Өнгөрсөн онд энэ хоёр эх үүсвэрээр нийтдээ 10 мянган айл орон сууцтай болсон. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар эрэлт нийлүүлэлтээс давсан, хүмүүс ипотекийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй.  Тиймээс эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр дахь зээлд бонд гаргаж мөнгө босгох хоёр зам байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн газар дангаар шийдэх боломжгүй. Учир нь бүх санхүү төсөв Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбогдсон байгаа.

Өмнөд Солонгос улсаас өгөх 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулахаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр Засгийн газарт  өргөн барьсан. Тухайлбал, зарим банк өөрөөсөө зээл авсан хүмүүст зээл олгодог. Өндөр хүүгээр зээл олгож иргэдийг хохироож байгааг шинэ журмаар зохицуулна. Зээлийн урьдчилгааг 25 хувь болгож оруулаад тохиролцсон. Харин зээлийн хүүг бууруулах боломжгүй” гэж хэмээн хэлсэн юм.