ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ дахь АН-ын бүлэг дахин завсарлага авлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-26

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан билээ. Тэгвэл энэхүү асуудлаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авсан юм.

Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай бүлэг хэлэлцэх асуудлаас завсарлага авсан. Гэхдээ завсарлага авсан хугацаа арай бага байна. Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан бүлэг тав хоногийн завсарлага авах эрхтэй . Тиймээс завсарлагын хугацааг дахин гурав хоногоор сунгах хүсэлт гаргаж байна" гэсэн юм. Ингээд УИХ дарга "Завсарлага авах хугацааг өнөөдрийн 12:00 цаг хүртэл сунгаж байна" гэв.