ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд З.Чинтүшиг итгэмжлэх жуух бичгээ гардуулав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-17

Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайд З.Чинтүшиг өчигдөр Катар Улсын Дэд Эмир Эрхэм дээд Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ гардуулав. Энэ үеэр  Элчин сайд З.Чинтүшиг Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Катар Улсын Дэд Эрхэм дээд Эмир Шейх Абдулла бин Хамад Аль-Тани Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.