ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаан компанийн ханш унажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-21

Хөрөнгийн бирж I, II, III ангиллын 16 хувьцааткомпанийн 268.386 ширхэг хувьцаа арилжигдсанаас дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Харин зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Монгол Базальт' (MBW+2.36 хувь) болон 'Монгол Шуудан' (MNP+1.38 хувь) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'АйТүүлс' (ITLS-1.42%) болон 'Говь' (Gov-0.91 хувь ) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 5,794 ширхэг үнэт цаасыг 606.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ өдөр 'TOP 20' индекс 19633.64 нэгж болж 0.2 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,430,727,137,270 төгрөг болсон аж.