ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүү хуралдаан хойшлов

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-03

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон билээ.
 

Гэвч шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Т.Гэрэлт-Одын өмгөөлөгч Ж.Болдбаатар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлсэн аж.
 

Тиймээс шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр шийдвэрлэв.