Монголын 18 жүдоч Антальягийн их дуулгад зодоглоно

O.Admin
2022-03-30

Туркийн Анталья хотод ирэх сарын 01-03-ны өдрүүдэд болох жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээнд барилдах манай улсын бүрэлдэхүүн тодорчээ. 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөх уг тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн

  • 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат,
  • 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү,
  • 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа,
  • 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -
  • 100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн,
  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн

  • 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
  • 52 кг-д Б.Хорлоодой,
  • 57 кг-д Л.Энхрийлэн,
  • 70 кг-д Ц.Энхчимэг,
  • +78 кг-д А.Адъяасүрэн

нарын 18 бөх хүч үзэхээр өнөөдөр хилийн дээс алхав.