Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ том хүү Г.Тэмүжингийн хамт дэвжээнд гарав

O.Admin
2024-04-17

Токио хотын Чиёода тойргийн Ясүкүни сүмд болсон сүмогийн үйл ажиллагаанд оролцохдоо ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ том хүү Г.Тэмүжингийн хамт дэвжээнд гаржээ. Дараа нь Мидорифүжи Казүнарид хүүгээ өгч, өөрөө ёслолоо гүйцэтгэсэн байна.

照ノ富士が愛息・照務甚くんと土俵入り 1歳4カ月で17キロ「本人がやりたきゃ」 靖国神社奉納大相撲(デイリースポーツ) - goo ニュース

Тэрбээр анх удаагаа хүүгээ танилцуулж буй нь энэ юм. Дэвжээнээс буусныхаа дараа ярилцлага өгөхдөө “Хүүгээ мавашитай харсан чинь үнэхээр хөөрхөн байна” хэмээн инээмсэглэжээ. 

照ノ富士、1歳4カ月で体重17キロの長男と土俵入り 5歳児並みのビッグサイズ 「子どものまわし姿はかわいい」|au Webポータルスポーツニュース

Түүний том хүү Г.Тэмүжин 2022 оны арваннэгдүгээр сард төрсөн. Одоо нэг нас дөрвөн сартай ч 17 кг жинтэй бөгөөд таван настай хүүхдийн том размерын маваши өмсөж аавтайгаа дэвжээнд гарсан гэнэ. Мидорифүжи Казүнари “Манай охин зургаан сартай. Миний охиноос бараг хоёр дахин хүнд байлаа. Гэхдээ үнэхээр хөөрхөн байсан болохоор хүнд санагдаагүй” хэмээн ярьжээ.

衝撃!照ノ富士の長男、照務甚くん1歳4カ月で17キロ  ファン驚き「うちの子の倍」「目元パパそっくり」ドルジハンド夫人の膝の上で凜々しい表情(デイリースポーツ) - Yahoo!ニュース

Ирээдүйд Г.Тэмүжин хүү аав шигээ сүмогийн их аварга болох биз ээ.